Нийгмийн даатгалын байцаагчийн дүрмийг шинэчиллээ | News.MN

Нийгмийн даатгалын байцаагчийн дүрмийг шинэчиллээ

Хуучирсан мэдээ: 2014.10.26-нд нийтлэгдсэн

Нийгмийн даатгалын байцаагчийн дүрмийг шинэчиллээ

Монгол Улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих шилжилтийн үед нийгмийн салбарт хийсэн томоохон шинэчлэлийн нэг бол тэтгэврийг улсын төсвөөс олгож байсан хуучин тогтолцоог өөрчилсөн явдал. Нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан багц хуулиудыг шинээр батлан 1995 оноос хэрэгжүүлснээр иргэдийн нийгмийн баталгааг хангах үүргийг төр дангаараа хариуцахаа больж, ажил олгогч, даатгуулагч шимтгэл төлөх замаар хамтын хариуцлага хүлээдэг шинэ тогтолцоонд шилжсэн.

Өнгөрсөн 20-иод жилийн Нийгмийн даатгалын багц хуулиудын 140 орчим зүйл, заалтад шинээр болон нэмэлт өөрчлөлт оруулж, үүнтэй холбогдох дүрэм, журамд ч өөрчлөлт оруулж иржээ. Энэ удаад "Нийгмийн даатгалын байгууллагын дүрэм", "Нийгмийн даатгалын байцаагчийн дүрэм", "Нийгмийн даатгалын байцаагчийн мэргэшлийн зэргийг тогтоох, зэргийн нэмэгдэл олгох журам" зэргийг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэлэлцээд, шинэчлэн баталлаа.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 261 зүйлийн 3-д "Нийгмийн даатгалын байцаагч мэргэшлийн зэрэгтэй байна. Мэргэшлийн зэргийг тогтоох, зэргийн нэмэгдэл олгох журмыг Засгийн газар тогтооно" гэж заасныг хэрэгжүүлэх зорилгоор нийгмийн даатгалын байцаагчид мэргэшлийн зэргийг тогтоох, мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох журмыг баталлаа. Нийгмийн даатгалын байцаагч нь итгэмжит зөвлөх, зөвлөх, тэргүүлэх гэсэн мэргэшлийн зэрэгтэй байх бөгөөд нийгмийн даатгалын салбарт 10-аас дээш жил үр бүтээлтэй ажиллаж байгаа, дадлага туршлагатай, ёс зүйтэй, мэдлэг чадвартай, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн улсын байцаагчид мэргэшлийн зэрэг олгоно. Өнөөдөр нийгмийн даатгалын салбарт 1500 орчим ажилтан ажиллаж байгаагийн 585 нь нийгмийн даатгалын улсын байцаагч. Тэдний 50 орчим хувь нь нийгмийн даатгалын байгууллагад 10-аас дээш жил ажиллаж байна.

Уг дүрэм, журам батлагдсанаар нийгмийн даатгалын байцаагчийн эрх, үүрэг тодорхой болж, сангийн орлогын бүрдүүлэлтэд ахиц, өөрчлөлт гарна гэж үзэж байгаа юм.

Эх сурвалж: www.zasag.mn

 

 

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ZOCHIN 2014-10-26 203.194.113.226

mash zob bna aa niigmiin daatgaliin baitsaagchdiig bvgdiig tegj dvgnej bolohgyi mash sain baitsaagch nar sistemdee mash olon bgaa sdee

Avatar

maria 2014-10-26 203.194.113.226

zov mash sain

Avatar

Зочин 2014-10-26 119.40.97.100

Эрдэнэ ажил хийж байгаа хүний нэг тнүү дээ

Avatar

Зочин 2014-10-26 202.21.114.82

hariltsa yos surtahuunaar n hemjdeg boloosoi, tegwel Niigmin daatgald hun uldehgui baih aa, uuduus n ym shidchmeer haritsaagui buduuleg humuus shu ene turiin uilchilgenihne gants ND geltgui

Avatar

Зочин 2014-10-26 202.21.106.145

Хувцас дуу 2-г нь бас солих уу?Эрдэнэний хийж чадах юм ердөө энэ

Avatar

Books 2014-10-26 150.129.143.150

Zailshgui shaardlagatai asuudal bish l dee. Yalanguya tusgai form huvtsas umsuhiig bolih heregtei. Humuusiin uursdiinhuu tuluu tulsun mungun deer ajillaj bgaa yum shdee.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж