&#34Байгаль хамгаалах олон улсын холбоо&#34-нд элсэнэ

Хуучирсан мэдээ: 2014.10.26-нд нийтлэгдсэн

&#34Байгаль хамгаалах олон улсын холбоо&#34-нд элсэнэ

ЮНЕСКО-гийн Ерөнхий нарийн бичгийн даргын санаачилгаар 1948 онд байгуулагдсан Байгаль хамгаалах олон улсын холбоо нь байгаль орчныг хамгаалах олон асуудлыг шийдвэрлэдэг дэлхийн хамгийн том албан ёсны байгууллага юм.

Тус холбоо байгаль орчныг хамгаалах төслүүдийг дэлхий даяар хэрэгжүүлж, судалгаа явуулахын зэрэгцээ НҮБ-ын агентлаг, улс орнуудын төрийн ба төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтарч ажилладаг байна. Өнөөдрийн байдлаар энэ холбоонд 160 орны 1200 гаруй байгууллага нэгджээ.

Манай улс тус холбоонд элссэнээр хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрүүдэд нь хамрагдах, бодлогын баримт бичиг боловсруулахад зөвлөмж авах, боловсон хүчнээ чадавхижуулах чиглэлээр тогтмол үр ашигтай хамтран ажиллах бололцоо нээгдэнэ. Өөрөөр хэлбэл, Монгол Улс байгаль орчны асуудлаарх 21-р зууны мэдээллийн хамгийн цогц, хамгийн дэвшилтэт системд манай улс нэгдэж байгаа хэрэг юм.

Эх сурвалж: www.zasag.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж