“Халуун сэтгэл” сайн үйлсийн өдөрлөг болно | News.MN

“Халуун сэтгэл” сайн үйлсийн өдөрлөг болно

Хуучирсан мэдээ: 2014.10.25-нд нийтлэгдсэн

“Халуун сэтгэл” сайн үйлсийн өдөрлөг болно

Жил бүр уламжлал болгон тэмдэглэн өнгөрүүлдэг “Шинжлэх ухааны ажилтны баяр”-ын өдрийг тохиолдуулан Нийгмийн хариуцлагаа ухамсарлан, үр бүтээлтэй, нийгмийн сайн үйлсэд чиглэсэн үйл ажиллагааг ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар, Технологийн Инкубатор төвөөс санаачлан Цус сэлбэлт, судлалын үндэсний төвтэй хамтран “ХАЛУУН СЭТГЭЛ” цус хандивлах хүмүүнлэгийн сайн үйлсийн өдөрлөгийг аравдугаар сарын 30-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөж байна.

Энэхүү өдөрлөгийг зохион байгуулснаар БИД бүгдийн Хандивласан цус бусдын эрүүл мэндийг сайжруулах, амь насыг аврахад, яаралтай үед хэрэглэх нөөцийн санг бүрдүүлэх, тогтвортой хөгжлийг хангахад чухал оролцоог бүрдүүлж байгаа билээ. Тус өдөрлөгт ШУА-ийн нийт эрдэмтэн судлаачид, эрдэм шинжилгээний байгууллагын ажилтан, албан хаагчид оролцох юм.

Хүмүүнлэгийн сайн үйлсийн өдөрлөгийг 2 үе шаттайгаар зохион байгуулах юм.

I үе шат

Цус сэлбэлт, судлалын үндэсний төвийн эмч мэргэжилтнүүд Цус хандивлах сайн дурын ДОНОРУУДАД зориулсан сургалт, ярилцлагыг 2014.10.27-ны өдөр 10.00 цагт ШУА-ийн хүрээлэнгүүдийн нэгдсэн I-р байр 4 давхар 410 тоот хурлын танхимд зохион байгуулна.

Сургалтын үр дүнд хүмүүсийн дунд түгээмэл тархсан эргэлзээтэй мэдээллийг арилгаж үнэн, зөв, бодит мэдээллээр хангах, цус хандивласнаар нийгэмд үзүүлэх сайн талуудыг таниулан сурталчилах, цус хандивлах донорын тоог урьдчилсан байдлаар гаргах боломжийг бүрдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.

II үе шат

Цус хандивлах сайн үйлсийн өдөрлөгийг 2014.10.30-ны өдрийн 09:00-13:00 цагийн хооронд ШУА-ийн хүрээлэнгүүдийн нэгдсэн I-р байр 4 давхар, 410 тоот хурлын танхимд Цус сэлбэлт, судлалын үндэсний төвийн эмч мэргэжилтнүүдтэй хамтран байгууллага дээр явуулын үйлчилгээгээр цус хандивлах өдөрлөгийн арга хэмжээг зохион байгуулна.

Т.АНУ

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж