“Миний хувьд, Орос орон бол миний бүх амьдрал минь юм”

Хуучирсан мэдээ: 2014.10.25-нд нийтлэгдсэн

“Миний хувьд, Орос орон бол миний бүх амьдрал минь юм”

-Оросын ерөнхийлөгч улс орныхоо гол мэтгэлцээний талбараас үгээ хэлэв-

 

Орос орон дэлхийд онцгой байр эзэлнэ гэж шаардаагүй, манай сонирхлыг тооцоолж, хүндэтгээсэй гэдгийг бид зүгээр л хүснэ хэмээн Оросын ерөнхийлөгч “Валдай” чуулгын шинжээчдийн өмнө мэдэгдлээ. Олон улсын харилцааны талаар тэрээр Юпитер гэх аянгын бурхан ба буханд  юуг зөвшөөрдөг, юуг зөвшөөрдөггүй тухай зүйр үгний утгаар “баавгай хэнээс ч асууж намбагнахгүй” гэсэн тайлбар өгөв.

 

 

Энэ баасан гаригт Сочи хотноо болсон олон улсын мэтгэлцээний “Валдай” клубын XI хуралдааны төгсгөлийн чуулган дээр Оросын ерөнхийлөгч үгээ хэлэв. Энэ жилийн хуралдаан дээр Оросын даяарчлалын стратегийн тухай яриаг “эхийг нь эцээлгүй, туглыг нь тураалгүйгээр” түүнээс  хүлээж байв. Тэрээр улс орныхоо төлөвлөгөөний талаар  өгүүлээд зогссонгүй дэлхийн геополитикийн орон зай дахь ажил байдлын ерөнхий зураглалыг ярив.
Дэлхийн шинэ зүй  зохицолд ерөнхийлөгчийн үг зориулагдсан байв. Эхлээд Путин, Орос орон хөршүүдийнхээ тусгаар тогтнолд  өнгөлзөх болсон гэдгийг уг үндэсгүй зүйл хэмээн няцаав. “Орос орон дэлхийд онцгой тусгай байр байр шаардаагүй. Би үүнийг онцлох гэсэн юм. Бусдын сонирхлыг хүндэтгэн хүлээн авдгийн хувьд, бидний сонирхолыг тооцон үзэж байгаасай гэдгийг л бид зүгээр хүсч байгаа юм” гэж тэр хэлэв. Оросоос дасны дүрийг  тодруулах гэсэн оролдлого нь нэг туйлт  дэлхийн төлөө эрмэлздэг АНУ-ын гадаад бодлогын гаргалга л юм. “Нэг туйлт ерөнц нь бүтэлгүйснээс одоо квази хоёр туйлт системийг (квази гэдэг нь quasi гэсэн “гэмээр”, “хоосон”, “төстэй” гэсэн утгыг илэрхийлсэн латин үг) бүтээхээр оролдож байна. АНУ-д бол Зөвлөлт ч бай, Иран эсвэл Орос, Хятад ч бай хамаагүй, заан тохоод дэлхийг дахин хувааж, дайсны дүрийг бүтээхээр оролдож байна” гэж Путин хэлэв.

 

Өөрийн дор бүх дэлхийг өөрчлөн хуних

 

Эмх журам, тогтвортой байдлын шаардлагатай нөхцлийн шинэ хүчний харьцааг бүрдүүлэхийн оронд харин эсрэгээр зохицолгүйг  гүнзгийрүүлсэн алхам хийгдсэн гэж тэр үзэв. “Хүйтэн дайны ялагчид гэгдэгчид “байдлыг  нэг мөр даран” зөвхөн өөрийн дор, өөрийн сонирхолд нийцүүлэн бүх дэлхийг өөрчлөн дарж авахаар шийдсэн мэт сэтгэгдэл бүрэлдлээ.Хэрэв олон улсын харилцааны тогтсон систем, олон улсын эрх зүй, барьж, тэнцвэржүүлэх систем нь саад болоод ирэхээр түүнийг шууд л нураах ёстой, хуучирсан, үнэ цэнэгүй хэмээн зарлаж байна” гэж Путин мэдэгдэв.

 

Өмнөх арван жилүүдэд зовон зүдэрч ихээхэн хүндрэлтэйгээр бий болгосон “барих, тэнцвэржүүлэх” механизмыг эвдлэх ёсгүй гэдэгт Путин итгэлтэй байгаа ажээ.

 

“Ямар ч тохиолдолд, орлуулахаар ямар ч зүйл бүтээгээгүй байж  юу ч эвлэн буулгах хэрэггүй баймаар. Эс тэгвээр бүдүүн  хүчнээс өөр бусад хэрэгсэл үнэндээ үлдэхгүй. Ухаалаг шинэчлэл хийн олон улсын  харилцааны системийн шинэ  бодит байдалд  тасан  зохицох хэрэгтэй байлаа. Гэвч хүйтэн дайны ялагч  гэж өөрийгөө зарласан АНУ  бардам ихэмсэгээр  тийм юм байгаад хэрэггүй гэж тооцон боджээ” хэмээн Путин хэллээ.

 

Тэр нь “дэлхийн улс төрд янз бүрийн уншлаг, дуугаа хураах үеийг эхлүүлсэн. Эрх зүйн нигилизмын даралтын дор олон улсын эрх зүй өөрийн байрыг алхам алхмаар тавин өгч байна. Бодит байдал, шударга ёс нь улс төрийн зорилгын нийцлийн золиос болов. Хуулийн хэм хэмжээ нь дурын тайлбар, нэг талыг барьсан үнэлгээгээр солигдлоо. Энэ бүгдийн зэрэгцээ даяарчлалын хэвлэл мэдээлийн хэрэгслийн түгээмэл хяналтаар хүслийнхээ дагуу ”цагааныг  хараар”, “харыг цагаан” болгон хийлгэж байна” хэмээн тэр өгүүлэв.

 

“Үндэсний тусгаар тогтнол” гэсэн ойлголт харьцангуй хэмжигдүүн боллоо гэж Оросын ерөнхийлөгч үзэж байна. “Дэлхийн цорын ганц нөлөөний төвдөө хэдий чинээ  төвийг сахиснаар хандвал,  эрх баригч дэглэмийн хуулийн зөвшөөрөл нь төдий чинээ их байна гэсэн томъёоллыг  үнэн хэрэгтээ санал болгосон байгаа. Нэг улс ба түүний холбоотнууд буюу өөрөөр хэлбэл хамсаатнууд нь  давамгайлсан нөхцөлд “даяарчлалын шийдвэрийг” хайх нь  ихэндээ өөрийн жорыг тулгах эрмэлзэл болон  хувирч байна. Энэ группын амбиц нь ихээхэн өссөний гэрч нь тэдний далд боловсруулсан хандлагуудыг дэлхийн хамтын нийгэмлэгийн санаа бодол хэмээх  тулгалт боллоо” гэж Путин тэмдэглэв.

 

“Аянгын бурханд заяагдсан бүгд буханд заяагдаагүй” гэсэн зүйр үгийг Путин тайлбарлахдаа Баавгай хэнээс ч асуухгүй гэлээ. ““Аянгын бурханд заяагдсан бүгд буханд заяагдаагүй” гэсэн нэг ийм гайхамшигтай онч үгийг санаж байна уу” Бид тийм томъёололтой санал нийлмээргүй байна.  Магадгүй буханд заяагдаагүй байж болох харин баавгай хэнээс ч зөвшөөрөл  асуухгүй” гэж тэр хэлээд “Баавгай бол манайд тайгын эзэн гэгдэнэ. Тэр өөр нэг цаг уурын бүсэд очих гээгүй байна. Тэнд түүнд тааламжтай байхгүй. Гэхдээ  тэрээр өөрийн тайгаа хэнд ч өгөхгүй” гэж Путин нэмэрлэв. 

 

Сануулахад “Валдай” клубын төгсгөлийн хуралдаан ”Дэлхийн эмх журам: Шинэ журам эсвэл журамгүй тоглоом уу?” гэсэн сэдэвтэй байв. Оросын болон гадаадын шинжээчдын уулзалтад зориулсан мэтгэлзээний энэ талбарт Путин байнга очин оролцдог уламжлалтай. Энэ удаагийн цугларалтад 109 шинжээчид оролцож байгаагийн 65 нь дэлхийн 25 орноос иржээ. Зочидынх нь дунд нэртэй улстөрчид тэдний тоонд Францын ерөнхий сайд асан  Доминик де Вильпен, Австрийн холбооны канцлер асан Вольфганг Шюссель нар байлаа.

 

Нударга зөрүүлэхгүй байцгаая

 

“Онцгой байхаар зүтгэх нь эсрэг үйлдэл, хариуг зайлшгүй гарган эсрэг үр дүнд хүргэнэ. Өөрийн загварыг тулган нэг талын шахалт үзүүлэх нь шууд л эсрэг үр дүнтэй. Сөргөлдөөнийг зохицуулахын оронд түүнийг дэвэргэх. Тусгаар тогтносон тогтвортой улс орны оронд эмх замбраагүй байдлын орон зайн тэлэлт. Ардчиллын оронд цагаандаа гарсан неонацистуудаас  исламын радикалуудыг хүртлэх нилээдгүй сэжиглэлтэй нөхдийг дэмжих” эсрэг үр дүн гаргаж буйг Путин санууллаа. 

 

Иймэрхүү зүйл дэлхийн практикт байсныг тэр хэлсэн юм. “Манайхан ярьдагаар “нөгөө л малтуур дээрээ гишгэчих юм гэдэг шигээр манай түншүүд алхам алхамаар алдаагаа давтаад байдагт нь би гайхаад барахгүй байна. Тухайн цагтаа тэд Зөвлөлт  Холбоот улстай тэмцэх зорилгоор исламын хэт даврагч  хөдөлгөөнүүдийг ивээн тэтгэсэн нь Афганистанд  хатуужжээ. Тэднээс “Талибан”, “Аль-Каида” үүсэн өссөн юм. Барууны оролцоо нь Ливийг салан бутгах эрмэгт авчирч террористуудын туршилтын талбай болголоо. Зөвхөн Египетийн өнөөгийн удирдлагын эр  зориг, ухаалаг хандлага нь арабын тэр гол оронд хэт даврагчдыг даврах, эмх замбраагүй байдал үүсэхээс таслан зогсоож чадсан юм” гэж Путин хэлэв.  Тэрээр террорист бүлэглэлүүдийн санхүүжилтийн онцлогыг хэлэв. Олон улсын хүчин Афганистанд байхад  үйлдвэрлэл нь ямар нэгэн хувиар биш хэд дахин өссөн мансууруулах бодисны хууль бус наймаанаас терористууд угжигдаж байгааг тэр  ярив. Мөн нефть бас нэг саалийн үнээ нь болж буйг тэр анхааруулжээ. “Тэд хяналтын нутагтаа нефть олборлож, тээвэрлэн, хямд үнээр худалдаж байна. Хэн нэгэн нь түүнийг худалдан авч дамлан зарахдаа террористуудыг санхүүжүүлж байна, эрт орой хэзээ нэгэн цагт нутагт нь орж ирэн үхэл дагуулна гэдгийг  бодохгүй байна” гэж Путин өгүүлэв.

 

“Хариуцлагатай хүчний шинэ даяарчлалын зөвшилцөөн дэлхийд хэрэгтэй” гэж Путин хэлээд улс төрийн эр зориг байвал бид олон улсын болон бүс нутгийн институтуудын системийн үр дүнг сэргээж чадна гэлээ. Тэрээр төв үүрэг нь солих аргагүй НҮБ, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага зэргийн ажлыг төгсжүүлэх гэдгийг энд авч хэлжээ.

 

“Нэгэн сүмд мөргөж байсан юмдаг”

 

Дараа нь Путин танхимтай ярилцлаа.Нэг оролцогч түүнээс “Путин байхгүй бол Орос  байхгүй” гэсэн санааг тайлбарлахыг хүсэв.

 

“Миний хувьд, Орос орон бол миний бүх амьдрал минь юм. Оросгүйгээр би өөрийгөө нэг ч секунд төсөөлж чадахгүй” гэж тэр хэлэв. Францын хаан ХIV Людовик  “Франц бол би” гэж хэлснийг тэр дурсаад “мэдээж, огт буруу үг” гэв.  Тэр удам угсаагаа дурсан ХVII зуунаас хойш Москвагаас 120 км-ийн цаана амьдран “зууны турш л нэгэн сүмд мөргөлөө хийж ирсэн” гэв. Би Оросын газар нутаг, орос түмэнтэй холбоотойгоо мэдэрч байна. Оросоос гадна амьдарч чадахгүй. Харин Орос  орон над шиг хүнгүйгээр байх л болно. Орос олон хүнтэй” гэж Путин хариулаад инээж байлаа. Тэгээр тэрээр ерөнхийлөгч байх хугацаандаа Оросын төлөө бүхнийг хийх болно хэмээн амлав.

 

Хориг арга хэмжээ, нефтийн үнийн динамик байгаа ч Орост  нийгмийн бүх амлалтыг биелүүлэх болно гэдгийг тэр хэлэв. Макро эдийн засгийн бодлогыг эрс хувиргахгүй тэр бас дурьдлаа. Эсэргүүцлийн ажиллагаанд тэр хатуу ханддаггүй. Харин хууль зөрчихийн эсрэг байгаагаа Путин  дуулгав.

 

Оросын лидер эрүүл саруул, ард түмний сайн сайхны төлөө байгаа  үндсэрхэг үзлийн эсрэг биш гэв. Харин олон үндэстэн ястаны улсыг бусинуулах үндсэрхэг үзлийн шовинизмыг  хүлээн авахгүй гэлээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж