Монголчууд зээлийн хүүнд сөхөрч байна | News.MN

Монголчууд зээлийн хүүнд сөхөрч байна

Хуучирсан мэдээ: 2014.10.25-нд нийтлэгдсэн

Монголчууд зээлийн хүүнд сөхөрч байна

Эдийн засгийн хямралын шуурганд навс цохиулсан монголчууд өндийж чад­даггүй ээ, чаддаггүй. Уг нь дэлхий нийтийг элгээр нь мөлхүүлсэн энэ шуурганд сөхөрсөн бусад улс хөл дээ­рээ босох нь босчихоод л байгаа. Гэтэл манайхан сө­хөр­чихөөд эргэн босох нь бүү хэл, иргэд нь элгээ­рээ мөлхсөөр л байна.

Тод­руул­бал, иргэд нь аалзны тор шиг сүлжилдэх өрөнд орчи­хоод, түүнийхээ хүүнд дарлуулан туйлдаж байна. Энэ нь Монголын эмгэнэл болж байна гэхэд дэгсдэхгүй биз.

Ядуу ард иргэдийн зов­лонг хөнгөлөх нэрийд­лээр тэдэнд илүү их да­рамт үүсгэдэг хувь хүн, бай­гуул­­­лага, аж ахуйн нэгж төрөл бүрээр гарч ирсэн. Тухайлбал, банкнаас гадна барьцаалан зээлдүүлэх үйл­­­чилгээ буюу ломбард, банк бус санхүүгийн бай­гуул­лага, мөнгө зээлүүлдэг хувь хүн гээд өрийн сүл­жээг бүрдүүлэгчид ёоз ёозоо­роо бий. Энэ нь нэг та­лаараа мөнгө яаралтай шаард­лага­тай байгаа хү­мүүст хэрэг­тэй мэт боловч эргээд тэдэнд дааж давшгүй өр болдог.

Үүний нэгэн жишээ нь “Нарантуул” олон улсын худалдааны төвийн най­маачид. Энэ захын лангуунуудад өмнө нь эзэн мунддаггүй. Үнэ хаялцан байж лангууг өөрийн болгодог байсан цаг саяхан гэнэ. Гэтэл одоо хоосон лангуу мэр сэр харагдах болсон. Хажуугийн лан­гуу­ны түрээслэгчид нь “Гүйлгээ муутай байна. Хү­мүүсийн худалдан авалт буурсан. Эхнээсээ ингээд лангуугаа хаяад, жижиг гэлтгүй бизнесээ орхиж байна” хэмээж байх юм.

Арга ч үгүй биз. Үнэ цэнэтэй эдлэл барьцаалан зээл олгодог ломбардын хүү 5-9 хувь. За тэгээд банкны бизнесийн зээл, авто­машины ломбардын хүү бол бүр талийж одно. Эдгээр зээлийн дээд тал нь 15 ху­вийн хүүтэй.

Хувь хүн, хувь хүндээ зээлэхэд ямар нэг барьцаа энэ тэр гэхгүйгээр 10 ху­вийн хүүтэй зээлдүүлдэг. Яаралтай хэрэгцээ гарч, арван хувийн хүүтэй зээлэхээр таван сая төгрөг авсан хүн зөвхөн хүүнд нь сар бүр 500 мянган төгрөг төлөх жишээтэй. Авто­машин барьцаалан зээл олгодог зарим аж ахуйн нэгж энэ хүүгээ бүр 14-21 хоног тутамд төлөхийг шаар­дана. Энэ мэтээр өндөр хувьтай зээлийн хүүнд иргэд сөхөрч байна.

Тухайлбал, таван сая төг­рөгийг дээрх газруудаас хэдэн хувийн хүүтэй зээлж, хэдэн төгрөг хүүнд нь төлөхийг доорх хүснэгтээс харж болно. Банкуудыг тө­лөө­лөн “Хас”, Банк бус санхүүгийн байгууллагыг төлөөлж “Алтан давалгаа”, ломбардуудыг төлөөлүүлж “На­чин заан”, хувь хүнээс хэрхэн зээлэхийг харуулъя.

Энэ удаа иргэдэд ийм төрлийн үйлчилгээ үзүүлдэг барьцаалан зээлдүүлэх үйл­чилгээний газар буюу ломбардын талаарх мэдээл­лийг хүргэхээр зорив. Хэд хэдэн ломбардаар ороход, доод тал нь л 3-4 хүн үйлчлүүлэхээр дугаарлаж байгаа харагдлаа. Ломбард­ны ажилтнаас өдөрт хэч­нээн хүн үйлчлүүлдгийг асуухад, “Хэдэн зуугаараа л үйлчлүүлж байгаа шүү дээ. Яг нарийн хэлэх бо­ломжгүй. Яагаад гэвэл ком­панийн нууц” гэв.

Үйлчлүүлж байгаа хү­мүүсийг хэсэг ажиглангаа тэнд хэсэг хугацаанд байхад, олонх нь л барьцаанд тавь­сан зүйлийнхээ хугацааг сунгуулж байлаа. Мөнгөө төлөөд эд зүйлээ авч байгаа нь тун ховор. Энэ бол “Сайн” ломбардын хотын төв дэх нэг салбарын хэсэгхэн хуга­цааны л дүр зураг.

Тус ломбардад “төмөр хүлэг”-ээ барьцаалж мөнгө зээлчихээд түүнийгээ ху­га­­цаанд нь төлж бараг­дуулж чадаагүйгээс, тус ломбардын өмч болгосон олон хүн байгаа бололтой. Үйлчлүүлэгчдэд зориулан гаргасан мэдээллийн сам­барт “зарна” гэсэн буланд авто­машины уртаас урт жагсаалт гаргасан байлаа.

Энэ нь иргэд хүүтэй мөнгөний хүүнд дарлуулж байгаагийн нэг илрэл юм.

Хүмүүсийн хамгийн их үйлчлүүлдэг, өөрөөр хэл­бэл итгэлийг нь хүлээсэн “Начин заан”, “Сайн” лом­бардаар ороход яг л ижил дүр төрх биднийг уртав. Зээлийн хүүний хувьд ч нэг түвшнийх.

Тодруулбал, эдгээр лом­бард нэг сая төг­рөгөөс давсан мөнгө зээлбэл хүүгээ бууруулж таван хувь болгодог. Түүнээс доош хэмжээний мөнгийг сарын долоон хувийн хүүтэй зээ­лүүлдэг аж. Голчлон алт, монетон эдлэл, хуучны нарийн хийцтэй мөнгөн эдлэл, сүүлийн үеийн ухаалаг гар утас зэргийг барь­­цаалан зээл олгодог юм байна.

Гэхдээ сүүлийн үед засвар орсон гар утас барь­цаанд тавьж, мөнгө зээл­чихээд ирж авдаггүйгээс гар утас авахаа больсон гэх ломбард олонтаа таарсан.

Ядуу иргэдийнхээ эрэл­тэд дөрөөлөн сүүхээтэй нэг нь пүүз, гар утас, компьютерийн төрөлжсөн ломбард хүртэл нээн ажил­луулж, тэр нь багагүй ашигтай байдаг бололтой. Энэ төрлийн ломбардын гол үйлчлүүлэгчид нь оюутан залуус аж. Яагаад гэвэл томчууд буюу эцэг эхчүүдийн ядуурал шууд утгаараа багачуудад нь нө­лөөлдөг. Аргаа барсан хүн л өмсч байсан пүүзээ барьцаанд өгч, мөнгө авах дээрээ тулна байлгүй дээ. Энэ мэтээр иргэд ядуурч, элгээрээ мөлхөж байна.

Юутай ч жирийн ир­гэдийн боргилхон амьдрал зээлээс зээл, лизингээс лизингийн хооронд өрнөж, тэд түүндээ туйлдаж байгааг элдэв нэмэр хачиргүйгээр хүргэхийг зорилоо.

Да­раагийн сурвалжлага маань автомашин барь­цаалан мөнгө зээлүүлэх үйлчилгээ, банк, банк бус санхүүгийн байгууллага, мөнгө зээл­дүүлэгч хувь хүний үйл­чилгээгээр үр­­гэлжлэн ун­шигч танд хүрэх болно.

М.УЯНГА

Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ" сонин

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

MGL 2014-10-25 202.179.23.19

Манай орон бол хүн ам цөөтэй учираас "зах зээл" гэсэн облголт байхгүй ээ. Жишээ нь та дээд тал нь 1000 ширхэг зүйл хийлээ, тэр чинь хэзээ борлогдож дуусах вэ? ямар ашиг гарах вэ? Хүн ам олонтой бол та доод тал нь 1 сая ширхэгийг хийнэ биз дээ ашиг нь ч өндөр болно.

Avatar

иргэн 2014-10-25 202.131.230.218

Санхүүгийн салбар банк гэдэг ганцхан хөл дээрээ догонцож байна шүү . Хоер дох хөлийг нь түргэн бий болгохгүй бол наад банкнууд чинь манийгаа дараад унах гээд байна шүү.

Avatar

н 2014-10-25 127.0.0.1

Том улсыг дууриасан эдийн засгийн бодлого Монголд тохирохгүй байна шүү дээ

Avatar

Зочин 2014-10-25 203.194.113.82

TORIIN TOMCHUUD AVILGALAA BOLICHIHVOL ARD TUMEN BAGA L STRESSTEKH BKHDAA

Avatar

ХААГУУР БАЙСАН СЭТГҮҮЛЧ ВЭ? 2014-10-25 202.55.191.36

ОДОО Л МЭДЭЖ БАЙГАА ЮМ УУ? ….ХЭДЭН АРВАН ЖИЛИЙН ӨМНӨӨС ИЙМ Л БАЙСАН ДАГ

Avatar

Болд 2014-10-25 150.129.140.145

Эдийн засгийг монголын хэдэн банкны эзэд хямруулж тоглодог. Мие Энхболд сахал Эрдэнэбилэг Баясгалан Ариунболд Баатарсайхан гээд хэдхэн эзэнтэй банкуудын эхний найман сарын ашиг 350 тэрбум гээд бодоорой гэтэл зээлийн хуу дэлхийд хамгийн ендер нь гадаад банкууд орж ирвэл хуу буурах байтал энэ хэд шуналтай сэтгуулчдэд хэдэн цаас шидээд ундэсний аюлгуй байдал гээд чарлуулчина

Avatar

Зочин 2014-10-25 103.229.120.50

tugrugiin hanshiin unalt ih nuluulj baigaa

Avatar

zochin 2014-10-25 103.229.120.39

manai setguulch nariin bolobsrol gej unenhuu uruvdmuur dord baina shuu.umiig dandaa gytaah,doromjloh talaas ni bichih gej oroldono.hariud ni bolobsrolgui,zahialganii bicheech,tenegeeree dyydyylna.yaltai bilee.hairan saihan nas,tsag 2-oo syrch bolovsrohod zoriulj boldoggui um baih daa.

Avatar

Зочин 2014-10-25 78.156.32.233

Uls oron, ard tumnee sohruuleh ajillagaa yavagdaad bn daa… Harin henii bodlogo ve gdg l sonin !!!

Avatar

Зочин 2014-10-25 203.194.118.68

zeel avahaa bolichihooch. hunjliinhuu hereer huluu jiii

Avatar

Зочин 2014-10-25 202.70.46.206

Үнэгүй юм гэж хаана байсан юм.ломбард тэгээд хүүгүй зээл ѳгѳх юмуу.та нар цалингүй ажил хийдэггүй биз дээ.тэрэнтэй л адилхан ш дээ.тѳлж дийлэхгүй бол юмаа барьцаанд тавихаа больчихгүй юу.ѳѳрсдѳѳ юм л бол ломбард руу гүйж муу занд сурчаад.тавихгүйгээр яаж ийгээд болоё гэвэл болдог доо.жоохон л проблем гарвал ломбард шууд санаанд нь ордог биз дээ.

Avatar

Зочин 2014-10-25 94.221.250.46

Orgui ail gej barag l baihgui bugd or Niiiteer ni orond oruulsan ene zasagiin hiij bgaa ym gej yu ch alga ajilgui irgedee elgeer ni hewtuulchiheed ene Eronhiilogch ,Eronhii said ene tend saihan yriad ywahiin ICHEECHEE Ömhii luiwarchidaa ajlaa hiij chadahgui bol ogtsor Uls oron urtei,örh ger bul ortei ene ornoos chin bolj ard tumeh booj uheh ni.Tegeed neg bayn ym schig bugd maschintai,bugd bairtai hooson honoj setgel sanaaniii hymrald orson orowdoltei humuus bolloo Orgui bol bayn,owchinhgui bol jargal gej …………….

Avatar

д тэмүүжин 2014-10-25 182.160.32.81

гар утас, машинаар гахаад байгаа юм шиг харагдавч өр зээлийн намагт энэ элс аажмаар маш гүнд живж эхэлсэн. Төрийн тогтолцоог намын шалтгаанаар сул хүмүүсээр дүүргэсний гай аажимдаа төр улсыг сүйрэлд хүргэнэ.

Avatar

Зочин 2014-10-25 103.229.121.3

Улс төрчдийн тоглоомонд сөхөрч байна

Avatar

ZOCHIN 2014-10-25 150.129.140.94

NEG IRGEN ONGORCH GEJ BODOKHOD ULS UNDESTNEEREE OROND NERVEGDEH TSAG IRCHIHEED BAINA GEJ BODOJ BAINA SHU

Avatar

ZOCHIN 2014-10-25 150.129.140.94

NEG IRGEN ONGORCH GEJ BODOKHOD ULS UNDESTNEEREE OROND NERVEGDEH TSAG IRCHIHEED BAINA GEJ BODOJ BAINA SHU

Avatar

ZOCHIN 2014-10-25 150.129.140.94

NEG IRGEN ONGORCH GEJ BODOKHOD ULS UNDESTNEEREE OROND NERVEGDEH TSAG IRCHIHEED BAINA GEJ BODOJ BAINA SHU

Avatar

Зочин 2014-10-25 202.21.106.119

BANKNI HUUNII ORSOLDOON ALGA

Avatar

zochin 2014-10-25 112.72.13.96

yadyy huniig segsreed segsreed um garahgui tiim ychraas ene mongo huilj baigaa nohod huu hygtsaagaa yrtsgaval bizness ni alsdaatogtvortoi ireeduitei shuu zovhon onoodroor chichreed baival bugd l hohirno

Avatar

irgen 2014-10-25 112.72.13.96

bodit amidral iim l baigaa iim baihaad hydlaa eh oronch nohduud meddeg bolov yy gadni yrt hygtsaa huu bagatai mongo oryylj irehgui l bol bid ene tamiin togoonopos garahgui!!!Bid chini delhiid garah dyrtai bizdee tegeer delhiin jishigtei huu baga yrt hygtsaatai mongo oryylj irvel bizness ter hogjuuleh ged yadaad bgaa jijig dynd uildveruud tor zasagtai zasaggvi hogjino

Avatar

Зочин 2014-10-25 103.10.23.80

ondor huutei zeel bitgii avtsgaa ard tumen mini. avsan bol bitgii gonshgonoj bai. hech avahgui bol huu ni buurch l taarna

Avatar

Зочин 2014-10-25 202.21.106.119

ZOV

Avatar

ARD TUMENDEE AMIDRAHIIG BITGII ZAAGAAD BAI, ------ 2014-10-25 202.21.106.132

TA NARGGUI AMIDARCHIHNAA, HARIN HUULI BITGII ZORCH MEDVUU

Avatar

Зочин 2014-10-25 202.21.106.132

ZA BOLIJ UZ UYANGA MIN үр­­гэлжлэн GENE, HAHA

Avatar

ENE ODOO YADUUGAASAA BOLOOD BAIGAA YUMUU 2014-10-25 202.21.106.132

Юутай ч жирийн ир­гэдийн боргилхон амьдрал зээлээс зээл, лизингээс лизингийн хооронд өрнөж, тэд түүндээ туйлдаж байгааг элдэв нэмэр хачиргүйгээр хүргэхийг зорилоо.–IRGED HOORONDIIN ZEEL, LIZING BAIJ BOLNO, HARIN ——–TA NART HELSEN SHUU ARD TUMENDEE AMIDRAHIIG BITGII ZAAGAAD BAI, —————TED TA NAR BOL TA NARTAI, ———TA NARGGUI AMIDARCHIHNAA, HARIN HUULI BITGII ZORCH MEDVUU

Avatar

Зочин 2014-10-25 202.21.106.132

BITGII IIM BALAI MEDLEGGUI BOLOVSROLGGUI HUMUUSEER YUM BICHUULJ BAIGAA CH

Avatar

UYANGA 2014-10-25 202.21.106.132

EDIIN ZASGIIN IIM TENEG DUGNELT BAIDAG YUM BAINAA

Avatar

зочин 2014-10-25 112.72.13.223

Хийж бүтээж байгаа олон хүн бий жишээ нь начин заан ломбардын захирал эмэгтэй үнэхээр хүний төлөө ажилладаг олон арга хэмжээн дээрээс харж бсан

Avatar

balai yum ene bol hemnelt, shuu 2014-10-25 202.21.106.132

Аргаа барсан хүн л өмсч байсан пүүзээ барьцаанд өгч, мөнгө авах дээрээ тулна байлгүй дээ. Энэ мэтээр иргэд ядуурч, элгээрээ мөлхөж байна.—–iim zah zeel uussen bainaaa,

Avatar

zochin 2014-10-25 112.72.13.223

Ломбардаар үйлчлүүлэх амар ш дээ хүнээс гуйснаас хавьгүй дээр. Одоо үнэгүй зүйл гэж хаана ч байхгүй сэтгүүлч цаг үеэ мэдэрч юм аа бичээч

Avatar

Зочин 2014-10-25 202.21.106.132

hyatad baraa avah durggui bolson,

Avatar

Зочин 2014-10-25 202.21.106.132

manaihan avilgal,populism,zalhuural 3-aas bolj yadyyrch bna.

Avatar

ulzy 2014-10-25 202.179.23.182

estoi unen

Avatar

unen 2014-10-25 103.229.120.39

manaihan avilgal,populism,zalhuural 3-aas bolj yadyyrch bna.tuunees bank,bank bys,lombard3-aas daanch boloogui ni haramsaltai.unendee yadyyrlaas garah setgelgee alga.byryyg munhud bysdaas erj haidgaa bolimoor um.bysad ulsuudiin hun ard hariutslagati,buteemjtei ter ni deeshleed bidniig negiigee hemelj baih zyyr hol tasarlaa.

Avatar

unen 2014-10-25 185.64.196.148

Uytai gashyyn unen be,buh ed ums,hunsnii baraanii une ni delhiin hamgiin undur tsalintai baidag Sweitsari,Angli,japanii hemjeend ochson baihad Mongolchyydiin abdag tsalin300,000 bn.Minii duugiin tsalin iim bn.Turiin alvan haagch hun,getel baingiin urnuus salj chdahgui bn!!!!

Avatar

zochin 2014-10-25 150.129.140.94

nariindaa 1998 ony ued mongolynbuh uildveruud tukhain uedee mash sain tekhnik tekhnologior tonoglogdson baisan shuu dee ene ardchilagchid garch ireed l kommunist uchiraas bolokhgui baina geseer ustgaj khayasan ,tukhain uedee cheh slovak,romania ,germeny,poland yuhoslavia gen ulsaas avsan baisan shuu

Avatar

zochin 2014-10-25 150.129.140.94

nariindaa 1998 ony ued mongolynbuh uildveruud tukhain uedee mash sain tekhnik tekhnologior tonoglogdson baisan shuu dee ene ardchilagchid garch ireed l kommunist uchiraas bolokhgui baina geseer ustgaj khayasan ,tukhain uedee cheh slovak,romania ,germeny,poland yuhoslavia gen ulsaas avsan baisan shuu

Avatar

ulzy 2014-10-25 202.179.23.182

medehguu baij bitgii hudlaa uym bich

Avatar

ugb 2014-10-25 150.129.141.170

Sain iig sain shalgax xeregteidee Umxii durved

Avatar

Зочин 2014-10-25 202.21.106.101

90-ээд оны эхээр цэцэглэн хөгжөөд өнөөдрийн ББСБ,төрийн хурган болонтом дарга -бизнес нэртэйтэрбумтан,банкныхан,хөрөнгө оруулагч нэртэй өвөр монгол-хятадуудыг оруулж ирж газар,ашигт малтмалаа өгөөд одоо бол тэр үед хогийг нь хаяж жолоо хийж байсан мөн тэдний толгой муутай ч мөнгө олох боломж эх үүсвэртэй 3-р үеийнхэн эзэгнэх болжээ.Хөрөнгийн шунал улс төрийн шуналд хүргээд улсын тоотоохон үйлдвэрийг сөхрүүлсэн түүхтэй.Тиймээс ч өргөн хэрэглээний ялангуяа мах,гурилын үнэбуурахгүй байгаагийн гарц энд байгаа.Зулзагаа яаж хөнөөх билээ л гэсэн үг. Харин төрийн хямралыг бол хөгжүүлээд байх нь тэдний зорилого билээ??

Avatar

ZOCHIN 2014-10-25 150.129.140.94

AV GEJ HENCH ALBADAAGUI SHAARDLAGA NI BAIGAAG HEN HENDEE ASHIGTAI UILDEL HIIVEL BOLOKHGUI NI YU BAIGAA YUM BE SHAARDLAGA DAGAJ KHARIUTSLAGA BAIGAA SHUU DEE KHARIUTSLAGAA ALDAJ ALDAGDALD ORCHIKHOOD ERGEED EDNEES BOLLOO GEDEG BOL UNEHEER UTGAGUI YARIA

Avatar

ZOCHIN 2014-10-25 150.129.140.94

AV GEJ HENCH ALBADAAGUI SHAARDLAGA NI BAIGAAG HEN HENDEE ASHIGTAI UILDEL HIIVEL BOLOKHGUI NI YU BAIGAA YUM BE SHAARDLAGA DAGAJ KHARIUTSLAGA BAIGAA SHUU DEE KHARIUTSLAGAA ALDAJ ALDAGDALD ORCHIKHOOD ERGEED EDNEES BOLLOO GEDEG BOL UNEHEER UTGAGUI YARIA

Avatar

ZOCHIN 2014-10-25 150.129.140.94

AV GEJ HENCH ALBADAAGUI SHAARDLAGA NI BAIGAAG HEN HENDEE ASHIGTAI UILDEL HIIVEL BOLOKHGUI NI YU BAIGAA YUM BE SHAARDLAGA DAGAJ KHARIUTSLAGA BAIGAA SHUU DEE KHARIUTSLAGAA ALDAJ ALDAGDALD ORCHIKHOOD ERGEED EDNEES BOLLOO GEDEG BOL UNEHEER UTGAGUI YARIA

Avatar

zochin 2014-10-25 218.54.26.135

Banknaas ter bolgon zeel oldood bdgui bolhoor ishee ybhaas uur zamgui humuus huund uneheer suhurch bga uunig tsegtselmeer yum …….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж