Монголын хөрөнгийн бирж нь өдөр тутмын арилжааны болон ханшийн мэдээллийг гар утас болон хөдөлгөөнт төхөөрөмжид зориулагдсан мобайл апплекейшны тусламжтайгаар олон нийтэд хүргэх боломжтой боллоо.
Тус программыг ашиглахын тулд App Store-д “MN Stocks” гэсэн апплекейшныг татан суулгах хэрэгтэй.
Уг программыг ашигласнаар хэрэглэгч ханшийн мэдээллийг 5 минутын хоцрогдолтойгоор хүлээн авахаас гадна өөрийн сонирхсон үнэт цааснуудаар багц үүсгэх боломжтой юм.
Т.БИЛГҮҮН