АНУ-ын Флоридо мужид жүдо бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилсээр байна. Өнгөрсөн шөнө эрэгтэйчүүдийн 81, 90, эмэгтэйчүүдийн 63, 70 кг-ын жингийн барилдаанууд болж, манай жүдочид хол явсангүй.
Эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд Ш.Гаадамба зодоглож, эхний тойрогт Казахстаны бөх Зуркабаев Саламатыг буулгаж авсан ч хоёрдугаар тойрогт Японы Сато Сейдайд ялагдаж, тэмцээний дуусгав. Харин 90 кг-ын жинд Серик болон Г.Алтанабагана нар барилдсан ч хоёрдугаар тойрогтоо ялагдаж тэмцээнээ дуусгалаа.
Тэгвэл эмэгтэйчүүдийн 63 кг-д Б.Ганхайч, Б.Мөнгөнчимэг нар барилдсан ч бас л амжилт гаргасангүй. Б.Ганхайч хоёрдугаар тойрогт Германы бөх Херманн Вивианд ялагдаж тэмцээнээ дуусгасан. Харин Б.Мөнгөнчимэг эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Мексикийн бөх Гутеррез Андрег буулгаж авсан ч гуравдугаар тойрогт Бразилын Оливейра Даниелег барсангүй. Харин 70 кг-д хүч үзсэн Б.Хулан эхний тойрогтоо ялагдаж, манай тамирчид гурав дахь өдрийн барилдаанаас шагналт байр ч байхгүй хоцорлоо.
Гурван өдрийн дараах байдлаар Японы шигшээ 5 алт, 4 мөнгө, 1 хүрэл медальтайгаар тэргүүлж, Франц алт, мөнгө тус бүр нэг, 4 хүрэл медальтайгаар нэхэж байна. Тэгвэл хоёр дахь өдрийн дараах байдлаар зургадугаар байрт бичигдэж байсан Монголын шигшээ есдүгээр байр руу үсэрлээ.
Н.ПУНЦАГБОЛД
Эх сурвалж: www.mminfo.mn