Нефтийн үнэ тогтворгүй байна

Хуучирсан мэдээ: 2014.10.25-нд нийтлэгдсэн

Нефтийн үнэ тогтворгүй байна

AP Photo/ Martha Irvine, File

Долоо хоногийн дунд үеэр дэлхийн нефтийн үнэ АНУ-ын Эрчим хүчний яамны нефтийн нөөцийн  мэдээнээс хамааран тогтворгүй байв.

Лхагва гаригийн арилжааны хаалтаар Америкийн хөнгөн нефть WTI (Light Sweet Crude Oil) маркийн нэг баррелийн үнэ 0,06%-иар буюу 82,44 доллараар зарагдав. Харин арванхоёрдугаар сарын фьючерсийн хойд тэнгисийн Brent маркийн нэг баррелийн үнэ 0,44%-иар нэмэгдэн 86,6 доллар болсон байлаа.

Нефтийн шинжээчдийн асуулгын дагуу  үүний өмнөх долоо хоногийн нефтийн нөөц 2,7 сая баррелиар, түүний өмнөх долоо хоногт 8,9 сая баррелиар нэмэгдсэн байв. Өнгөрсөн долоо хоногт бензины нөөц нэг сая баррелиар буужээ. Энэ бүгд нь үнийг нийтэд нь ялимгүй өсгөсөн байна.

Энэ долоо хоногт үнэ бага зэрэг тогтворжиж, WTI, Brent маркийн үнэ баррель нь 80-85  долларын хооронд байна. Зах зээл одоо ОРЕС-ийн хуралдааны үр дүнгийн хүлээлтэд байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж