“Хөдөө аж ахуйн Бирж” ХХК энэ сарын 23 -ны байдлаар 281 удаа арилжаа зохион байгуулжээ. Нийтдээ
- 7245 тонн хонины ноос-12.6 тэрбум,
- 2049.6 тонн тэмээний ноос-10 тэрбум,
- 12.318 тонн ноолуур 858.9 тэрбум,
- 27.447 тонн тосны ургамал 21.9 тэрбум,
- 1032.6 тонн ямааны завод ноос-25.7 тэрбум,
- 24 тонн тэмээний завод ноос-60 сая төгрөгөөр,
- 878.3 тонн хонины завод ноос 1.08 тэрбумаар буюу нийтдээ 930.2 тэрбум төгрөгийн арилжаа хийжээ.
Хөдөө аж ахуйн бирж дээр одоогийн байдлаар долоон төрлийн ноолуур, тэмээний ноос зургаа, хонины ноос хоёр, тосны ургамал хоёр, ямааны завод ноос хоёр, тэмээний завод ноос нэг, хонины завод ноос нэг төрлөөр тус тус арилжаалагдсан байна.
Т.АНУ