Эболагаар долоо хоногт 1000 хүн өвчлөв

Хуучирсан мэдээ: 2014.10.25-нд нийтлэгдсэн

Эболагаар долоо хоногт 1000 хүн өвчлөв

 

Эбола вирустай тэмцэхээр эмнэлэгийн 83 ажилтнаа Куба улс Гвиней, Либерид илээсэн тухай Agence France-Presse мэдээлэв. Ерөнхийлөгч Рауль Кастро өөрийн 35 эмч, 48 сувилагчийг онгоцны буудал дээр үдэн гаргаж өглөө.

 

Ийнхүү Кубын 256 эмч сувилагч нар Баруун Африкт аюулт өвчинтэй тэмцэж байна. Үүний өмнө Кубын хувьсгалын лидер Фидель Кастро  аюулт вирустай тэмцэхэд Куба АНУ-тай хамтарна гэсэн юм.

 

Гвиней, Либери, Сьерра-Леоне улсуудад өнгөрч буй долоо хоногийн дотор нэмэн 1000 орчим хүн Эбола вирусийн өдөөсөн өвчнөөр (ЭВӨӨ) халдвар авчээ гэж Reuters мэдээлэв.

 

Ийм мэдэгдлийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын  удирдах ажилтнуудын нэг Изабель Нутталл хийжээ. “Халбар буюу халдвар авсан гэж сэжиглэгдсэн 976 шинэ тохиолдлыг өнгөрч буй долоо хоногийн дотор тэр гурван оронд бүртгэлээ” хэмээн Нуталл мэдэгдэв.

 

Үүний өмнө мэдээлснээр Техасын эмнэлэгийн сувилагч Винсонд Эбола вирусийн халдвар байсан байж магадгүй гэдэг нь батлагдсангүй. ЭВӨӨ-нөөр үрэгдэгсдийн нийт тоо нь 4877 хүн болжээ. Халдвартай хүмүүс нь 9936 орчим хүн гэдгийг ДЭМБ мэдээлэв.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж