Франц дарс үйлдвэрлэгчдийг тэргүүллээ

Хуучирсан мэдээ: 2014.10.25-нд нийтлэгдсэн

Франц дарс үйлдвэрлэгчдийг тэргүүллээ

 

Франц улс дэлхийн хэмжээнд дарсны том үйлдвэрлэгч статусаа сэргээн энэ жил ургац муутай байсан Италийг ардаа орхилоо хэмээн Associated Press дамжуулжээ.

 

2014 онд үйлдвэрлэгдэх дарсны хэмжээ нь Францын хувьд 46,2 сая гектолитр буюу 6 тэрбум шил дарс болж байна. Үйлдвэрлэл нь өнгөрсөн оныхоос 10 хувиар нэмэгджээ. Италид 44,4 сая гектолитр үйлдвэрлэгдэнэ. Өмнөх хоёр жилд нь Итали дарсны үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж байсан юм.

 

Дэлхийн  гурав дахь том үйлдвэрлэгчээр энэ жилд өмнөх байрнаасаа нэгээр ухарсан Испани нэрлэгдсэн байна. Испанийн дарсны хэмжээ нь 37 сая гектолитр болж байна. Дэлхийн нийт дарсны үйлдвэрлэлийн хэмжээ 271 сая гектолитр болно.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж