Цэцэрлэгүүдэд баталгаагүй хүнс нийлүүлж байжээ | News.MN

Цэцэрлэгүүдэд баталгаагүй хүнс нийлүүлж байжээ

Хуучирсан мэдээ: 2014.10.25-нд нийтлэгдсэн

Цэцэрлэгүүдэд баталгаагүй хүнс нийлүүлж байжээ

Нийслэл хотын есөн дүүргийн төрийн өмчит 172 цэцэрлэгт хүнс нийлүүлдэг  нийслэлийн өмчит байгууллагуудад НМХГ-аас шалгалт хийжээ. Шалгалтаар цэцэрлэг, ясли, эмнэлэгт хүнс  нийлүүлдэг байгууллагууд бүгд түрээсийн, зориулалтын бус байранд үйл ажиллагаагаа явуулж, тээвэрлэлт хийж буй машинууд нь ч зориулалтын бус байгаа нь тогтоогджээ. Шалгалтын явцад нийт 85 зөрчил илэрсэн байна. Үүнд хүнс хангамжийн төвүүдийн хүнсний агуулах нь 1950-1970 онуудад баригдсан, хүнсний агуулахын чиглэлээр ашиглах боломжгүй зориулалтын бус байр ба “Өсвөр үе хүнс”, “Асгат” НӨҮГ нь улсын байцаагчийн дүгнэлтээр акт тогтоосон байранд үйл ажиллагаа явуулж байгаа, Чингэлтэй дүүргийн “Багачууд хүнс” НӨҮГ нь ААН болон хувь иргэнээс гэрээ хийгээгүй хүнсний бараа татсан, гарал үүсэл нь тодорхойгүй байгалийн жимс их хэмжээгээр хадгалан цэцэрлэгүүдэд түгээлт хийж байсан аж.

Мөн Сонгинохайрхан дүүргийн “Хүнс хангамж төв” НӨҮГ нь хугацаа дууссан гэрээгээр хүнсний бүтээгдэхүүн нийлүүлж байсан ба гарал үүсэл нь тодорхойгүй, чанарын баталгаажилтгүй жимс, жимсгэнийг цэцэрлэгүүдэд  нийлүүлэлт хийж байсан нь илэрчээ. Ийнхүү хангалтгүй ажиллаж байсан нийслэлийн өмчит таван хүнс ханган нийлүүлэх байгууллага нь  түгээлтийн 10 машинтай бөгөөд тэдгээр машины долоо нь зориулалтын бус, тусгай зориулалтын тоноглолгүй, хөргөх төхөөрөмж, дулаан хэмжих хэрэгсэлгүй, чанарын шаардлага хангахгүй байгаа юм байна.

Т.АНУ

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Балжмаа 2014-10-25 202.70.45.248

"Хүнс хангамж төв" гэж сүржин нэртэй даржин газар гэнэлээ. Сонгино хайрхан дүүргийн ард түмэн минь цэцэрлэгийн бяцхан үрсийн чинь юугаар хооллож байгааг нь уншаад миний уур маш их хүрлээ. Иймэрхүү хариуцлагагүй бохир албан газрыг уг үндсээр нь өөрчлөх цаг тун удахгүй ирнээ. !!! ТУН УДАХГҮЙ ШҮҮ!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж