Онцгой байдлын зургаан албан хаагчийг ОХУ-д сургана

Хуучирсан мэдээ: 2014.10.25-нд нийтлэгдсэн

Онцгой байдлын зургаан албан хаагчийг ОХУ-д сургана

Онцгой байдлын ерөнхий газар үйлдвэрийн осол, байгалийн гамшгийн хор хохирлыг арилгахар чиглэлээр ОХУ-ын Онцгой байдлын яамтай хамтарч ажиллахаар болжээ. Талуудын хамтарсан  хуралдаан өчигдөр болжээ.

Хуралдаанд ОХУ–ын Онцгой байдлын яамны Цэргийн хэргийн ерөнхий шинжээч, Комиссын оросын хэсгийн дарга, дэслэгч-генерал Э.Н.Чижиков тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо. Тэднийг Улсын онцгой комиссын дарга Д.Тэрбишдагва  хүлээн авч уулзсан юм.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр “Ойг түймрээс хамгаалах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг үзэглэсэн. Хоёр улсын хил дамнан гарч байгаа галын аюул жилээс жилд буурч байгаа.

Гэвч цаашид гал түймэрт онцгойлон анхаарч, хилийн боомтуудыг нэмж байгуулах хэрэгтэй аж. Энэ нь  хоёр улсын иргэд  хоорондоо визгүй зорчих болсонтой холбоотой.

Мөн ОХУ-ын Онцгой байдлын яамны гал эсэргүүцэх албаны академид манай Онцгой байдлын албаны ажилтан, албан хаагчдыг сургаж бэлтгэх, байгалийн гамшгаас гадна үйлдвэрлэлийн ослын чиглэлээр хамтарч ажиллах хүсэлтэй байдаг.

Дэслэгч-генерал Э.Н.Чижиков Монгол Улсын талаас тавьсан саналын дагуу дээрх академид ОХУ-ын зардлаар таван жилийн хугацаатай зургаан албан хаагчыг сургах болсныг дуулгалаа. Дашрамд сонирхуулахад

2012-2014 онд Монгол Улсын Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчдаас ОХУ-ын ОБЯ-ны Гал эсэргүүцэх албаны академид зохион байгуулдаг “Гал унтраах ангийн захирагч нарын мэргэжил дээшлүүлэх сургалт”-д 20,

“Галын улсын хяналтын байцаагч нарын мэргэжил дээшлүүлэх сургалт”-д 10,

ОХУ-ын Онцгой байдлын яамнаас Москва хотноо зохион байгуулдаг “Нэгдсэн аюулгүй байдлын үзэсгэлэн (ISSE)”-д 2,

ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядын Аврагч бэлтгэх сургалтын төвд зохион байгуулагддаг “Усанд аврах ажиллагааны сургагч багш бэлтгэх сургалт”, “Усанд аврах ажиллагааны аврагч бэлтгэх сургалт”-д нийт 38 албан хаагч тус тус хамрагдсан.

Иргэний хамгаалалт, галын аюулгүй байдлын мэргэжлээр магистрын зэрэг олгох хөтөлбөрт 2012-2014 онд нийт 30 албан хаагч элсэн суралцаж байна.

Т.АНУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж