Чуулганы хуралдаан өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2014.10.24-нд нийтлэгдсэн

Чуулганы хуралдаан өндөрлөлөө

УИХ-ын өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.

Үдээс өмнөх хуралдаанаар Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг баталж Хятадын талтай хийж байгаа хэлэлцээ эерэг үр дүнд хүрсэн тохиолдолд боловсруулах үйлдвэрээс БНХАУ руу чиглэсэн шинээр барих төмөр замын зарим шугамын царигийн өргөний хэмжээ 1435 мм байх боломжтой. Хэрэв Хятадын талтай төмөр замын тээврийн хамтын ажиллагааны асуудлаар хийж байгаа хэлэлцээ амжилттай болсон тохиолдолд Тавантолгой-Гашуунсухайт, Сайншанд-Замын-Үүд, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм-ийн өргөн царигтай, Арц суурь-Эрдэнэт, Тавантолгой-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан, Хөөт-Нөмрөг чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1520 мм-ийн өргөн царигтай барихаар тогтоолын төслийг боловсруулсан байна. Засгийн газраас гурван чиглэлээр төмөр зам тавих нь зүйтэй хэмээн оруулж ирснийг УИХ дээр Сайншанд Замын Үүд гэснийг нь хасч, хоёр үндсэн чиглэлийг нь баталж буй аж.

Дараагаар нь  Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжин, мөн төгсгөлд нь Номын сангийн тухай хуулийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн юм.

Харин үдээс хойшхи хуралдаанаар гишүүн Л.Эрдэнэчимэгээс Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад тавьсан “Дотоодын фермерийн аж ахуйн нэгжүүдийг хивгээр хангах үүднээс экспортыг улирлын чанартайгаар зогсоож болох эсэх талаар асуулга”-ын хариуг,  гишүүн Ц.Даваасүрэнээс Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад тавьсан “Монгол мал” хөтөлбөрийг батлах тухай Улсын Их Хурлын 2010 оны 23 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар асуулгын хариуг тус тус сонссон юм. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлаар хуралдаж олонхийн саналаар дэмжсэн юм.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж