Тейт галерейн захирал урлагийн хамгийн нөлөөтэй хүн

Хуучирсан мэдээ: 2014.10.24-нд нийтлэгдсэн

Тейт галерейн захирал урлагийн хамгийн нөлөөтэй хүн

 

Лондон хотын Тейт Модерн галерейн захирал Николас Серота-г орчин үеийн урлагийн хамгийн нөлөө бүхий хүн гэж ArtReview сэтгүүл нэрлэв. Уг сэтгүүлийн топ-10 жагсаалтад Серота 2002 оноос эхлэн бичигдэж байгаа ч чансааг хэзээ ч толгойлж байсангүй гэж тэмдэглэв.

 

Чансааны хоёрт Америкийн арт дилер Дэвид Цвирнер, гуравт нь  Швейцарийн галерист Иван Вирт нар бичигдэв. Эхний тавд Нью-Йоркийн орчин үеийн урлагийн музейн захирал Гленн Д. Лоури, Сербийн зураач эмэгтэй Марина Абрамович нар багтлаа.

 

Чанссаны 30-рт, e-flux сайтыг үндэслэгч Москвагийн Антон Видокль, мөн Жульета Аранда, Брайан Куан Вуд нар, 85-д Украины тэрбумтан Виктор Пинчук нар тус тус бичигджээ. Чансааг 26 хүнтэй шүүгчдийн бүрэлдэхүүн гаргасан байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж