Монгол мал хөтөлбөрийг танилцууллаа | News.MN

Монгол мал хөтөлбөрийг танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2014.10.24-нд нийтлэгдсэн

Монгол мал хөтөлбөрийг танилцууллаа

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнээс Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад тавьсан “Монгол мал” хөтөлбөрийг батлах тухай Улсын Их Хурлын 2010 оны 23 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар асуулгын хариуг сонсож байна.

“Монгол Мал” үндэсний хөтөлбөрийн шалгуур үзүүлэлтийн биелэлтийн талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндорж танилцуулж “..Улсын хэмжээн 330 сумын ЗДТГ-т Мал эмнэлэг үржлийн тасгийг 2010 онд байгуулж тэнд ажиллах мэргэжилтнүүдийг сонгон шалгаруулж томилов. Хөтөлбөр батлагдаж байхад мал эмнэлэг үржлийн ажил үйлчилгээ эрхлэдэг хувийн хэвшлийн 751 нэгж ажиллаж байсан бол 2013 оны байдлаар 891 бол 18,6 хувиар нэмэгдэн үйл ажиллагаа явуулж байна.

..14 аймагт үржил биотехнологийн салбарыг шинээр байгуулан, үйл ажиллагааг нь эхлүүллээ. Малын удмын сангийн үндэсний төвийн генийн санд 2013 оны байдлаар 23,0 мянган тун үр хадгалагдаж байна…Малын тоо жил дараалан өсч 2013 оны эцсийн байдлаар 45,1 сая мал тоологдсоны дото тэмээ 0,7, адуу 5,8, үхэр 6,4, хонь 44,5, ямаа 42,6 хувийг тус тус эзэлж байна. Нэгжээс авах ашиг шимийн хэмжээ харьцангуй тогтвортой байна. ..Монгол улсын үхэр, тэмээн сүргийн 98,8 хувь, бог малын 99,7 хувь нь бруцеллёц өвчнөөс, адууны 99,7 хувь нь ям болон халдварт өвчнөөс эрүүлжсэн байна.

Аймаг сум бүрт өвс, тэжээлийн нөөцийн сан бүрдүүлж 151 суманд тэжээлийн цехтэй боллоо. ..Дэлхийн банкны санхүүжилтээр 2005 оноос хэрэгжиж эхэлсэн “Малын индексжүүлсэн даатгал төсөлд бүх аймаг нийслэлийг хамруулж зөвхөн 2014 онд 870 өрхөд 40,5 сая төгрөгийн нөхөн олговор олгоод байна… ” хэмээн тайлагнасан юм.

Асуулгатай холбоотойгоор гишүүн Х.Болорчулуун “2010 онд Монголмал хөтөлбөрийг УИХ-аас тогтоол болгон гаргасан. Үүний үр дүнд малыг ээмэгжүүлсэн явдал гэж боддог. Энэ нь системтэйгээр мал сүргийг өсгөх чухал ач холбогдолтой. Гэвч энд завхрал гарсан. Бод малыг л ээмэгжүүлдэг болохоос биш богийг ээмэгжүүлсэн явдал. Богино настай малыг ээмэгжүүлдэггүй туршлага олон улсад бий. Хэрэв дараа жил ээмэгжүүлэхэд мөнгө зарцуулах гэж байгаа бол богийг болих хэрэгтэй” гэх саналыг гаргасан бөгөөд гишүүдээс “Мах экспортлоно л гээд байдаг. Гадаадын бизнесмэнүүд үүнийг нь сонирхоод ороод ирдэг. Гэтэл яг яаж экспорлох нь тодорхойгүй. Үүнийг тодорхой болгох хэрэгтэй”  “Залуу малчдыг төрүүлэх талаар улсын малчдыг сургасан зүйл байна” “малын өвчлөлөөс ангижрах хэрэгтэй. Гадаад улс оронд зарим аймгуудад нь өвчин гарсан ч өөр бусад бүсүүдэд өвчлөл гараагүй, найдвартай хэмээн ангилж, тусгаарлаад ил зарладаг. Ийм байдлаар зохицуулалт хийх шаардлагатай” гэх зэрэг санал хэлцгээсэн юм.

Тус яамнаас эдгээр шүүмжлэлтэй холбоотой бодлого хэрэгжүүлж буйгаа тайлбарлаж байсан бөгөөд үүнээс тодотговол шүлхийтэй тэмцэх стратегиэс татгалзаж, аргагүйдэж үхэж буй малыг нь устгаад, малыг вакцинжуулж, эрүүлжүүлэхээр болж байгаа аж.  

Б.ЭНХ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

777 2014-10-24 150.129.141.41

ҮХААЯ малчдын мэдлэгт анхаараач ээ. Нэг л их фермертэй нөхдүүд даналзаад байдаг, нэдэр дээрээ саамандаа 3литрээс хэтрэхгүй баахан үнээ тэжээгээд л байдаг. Тоогоор хөөцөлдөж өөрсдийгөө болон өрөөлийг хуураад байгааг нь ойлгуулаач. ЭЗ-ийн жаахан ч гэсэн мэдлэгтэй болгооч ээ. Өдөрт 5л сүү өгдөг 40 үнээ маллаж байхуу өдөрт ядаж 15л сүү өгдөг 15 үнээтэй байхуу гэдгийг нь сайтар ойлгуулаачээ. Тэгээд үхрийнх нь үүлдэр угсгааг чанаржуулж сайжруулаач. Нэг л их удмын сан, хамгаалах сан, энэ тэр гэсэн баахан төсвийн мөнгө зарлагадсан агентлаг газар хэлтсүүд чинь юу хийдэг юмб дээ, энэ олон жилд амьдрал дээр ахиж дэвжээд энэ байна гээд харуулаад үзүүлчих юу байна аа, бахь л байдгаараа хэдэн малчид нь сүү багатай нэг их олон үнээ тэжээсэн Фермерүүд байсаар л байх юм. Ичээсэй

Avatar

Зочин 2014-10-24 103.229.120.171

Хичнээн их тэжээл бэлдэж овоолоод суупер дүүпэр малгүй бол бас хэрэггүй. Тухайлбал нутгийн үхрийг хичнээн тэжээгээд ч сүүний гарц нь өдөрт 2 литрээс, амьдын жин нь 280 кг-аас дээш гарахгүй дээ

Avatar

Хивэг стратегийн бүтээгдэхүүн 2014-10-24 202.131.242.250

Монголын мал аж ахуй өвлийн улирал ямар байхаас хамаарсан асар өндөр эрсдэлд байдаг. Мал аж ахуйг хөгжүүлье, эрчимжүүлье гэвэл тэжээлээс эхлэнэ. Тэжээлгүй байж хичнээн сайн үүлдрийн супер дүүпер мал авчраад ямар ч нэмэргүй. Гэтэл монголд байх ганц хүчит тэжээл болох хивэгийг сүүлийн 2 жил хятад гахай бордохоор урагш нь зөөсөөр Монгол хивэгний хомсдолд орж, 2 жилийн өмнө тонн нь 120.000 бсан бол өнөөдөр 440.000 болсон. Малчид хивэг авахаа больсон нь өвлийн улирлын эрсдлийг асар өндөр болгож бна. Нийт хүн амын 50% мал аж ахуйгаас хамааралтай манай оронд цас зудны сүйрлээс хамгаалах гол хамгаалалт нь хивэг. Иймээс хивгийг стратегийн бүтээгдэхүүнээр тооцож, экспортыг нь хязгаарлах шаардлагатай бна. Хямд төсөр хивэгтэй бгаад, хомсхон мөнгөний боломжоороо өвлийн хивэгний нөөцтэй болсон малчин ямар ч өвлөөс айхгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж