Номын худалдаачид шинэ ажлын байртай боллоо | News.MN

Номын худалдаачид шинэ ажлын байртай боллоо

Хуучирсан мэдээ: 2014.10.24-нд нийтлэгдсэн

Номын худалдаачид шинэ ажлын байртай боллоо

Нийслэлийн Засаг Даргын санаачилгаар олон жилийн турш Арслантай гүүр орчимд хуучин номын задгай худалдаа эрхэлдэг байсан иргэд тохилог байранд үйл ажиллагаа явуулдаг боллоо. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны санхүүжилтээр  128 сая төгрөгөөр “Жаргалан төмөр” ХХК 36 метр урттай, 9 метрийн өргөнтэй төмөр карказан сендвичин барилгыг барьж, өнөөдөр ашиглалтад орууллаа. Тус худалдааны төв 57 лангуутай бөгөөд монгол инженерийн бүтээлээр инженерийн шугам сүлжээ, дулаан цахилгаан асуудлыг 5 дахин хэмнэлттэйгээр, богино хугацаанд хийж гүйцэтгэжээ. Тохилог байрыг номын худалдаачдад хүлээлгэн өгөх үеэр Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Юуны өмнө худалдаачид маань тав тухтай, шинэ ажлын байранд ажлаа эхлэх гэж байгаад баяр хүргэе.Энэ ажлыг хийж гүйцэтгэсэн “Жаргалан төмөр” ХХК болон цахилгааныг 5 дахин хэмнэсэн бүтээл хийсэн доктор залууд талархал илэрхийлье. Худалдаачид маань өөрсдөө ярьж тохироод гаднах талбайгаа тохижуулвал илүү олон үйлчлүүлэгчтэй болох боломжтойг онцлон хэллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

tuul 2014-10-24 202.21.125.130

uneheer saihan medee bna. amjilt

Avatar

Zochin 2014-10-24 202.170.68.130

Bat uul darga sain ajillaj bgaa. Amjilt husie, !!!

Avatar

Билгээ 2014-10-24 150.129.143.133

сайхан байна номын цагаан буян дэлгэрэх болтугай

Avatar

hmm 2014-10-24 182.160.34.17

bat uul harahaas zewuun tsaraitai

Avatar

ter tsarai yamar hamaa bnaa? 2014-10-24 127.0.0.1

yum hiij chadaj baival boloh n ter. harin ene uul chin yum hiigeed baigaa shuu. Uliraan songonoo!

Avatar

zochin 2014-10-24 202.179.8.210

bayar hurgie. saihan ajliin bairtai bolson baina. niislel ulam iluu hundee hursen uils hiigeerei

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж