Дарьгангын түүх соёлтой танилцаарай | News.MN

Дарьгангын түүх соёлтой танилцаарай

Хуучирсан мэдээ: 2014.10.24-нд нийтлэгдсэн

Дарьгангын түүх соёлтой танилцаарай

“Дарьганга бол нүүдэлчинд заяасан гайхамшигт Баянбүрд бөлгөө. Чухамхүү энд Монголын нүүдлийн соёл иргэншлийн голомт Зүрхэн тольт оршжээ. Үүнийг үзвээс тэнгэрийн доорхи музей гэлтэй.” хэмээн Оросын Монголч эрдэмтэн Л.Г.Скородумова хэлсэн үгийг эшилсэн “Дарьганга өв соёл” өнгөт зурагт каталоги хэвлэгдэн гарчээ.

Тэнгэрийн доорх музей болсон Сүхбаатар аймгийн Дарьгангын эн эртний, дундад эртний түүхийн дурсгалууд болох чулуун, хүрэл олдворууд, Хүн чулуун хөрөг дурсгалууд эдүгээ тус нутгийг чимэж байна. Түүхийн эртний үеийн урлагийн дурсгалаас уламжлалтай мөнгөн урлалын шилдэг бүтээлүүдийн гэрэл зургийг, яруу найрагчдын бичсэн эрдэнийн бадгуудыг хослуулан үзэж уншиж болохоор хэвлэсэн нь уг номын онцлог ажээ.

“Ганга нуурын чуулган” түүх соёл, байгаль экологийн өдрүүдийн төслийн хүрээнд хэвлэгдсэн уг ном монгол, англи хоёр хэлнээ тайлбартай хэвлэгдсэн байна. Номын "Internom", "Majestic", "Аз хур" зэрэг ном бүх дэлгүүрүүдээр худалдаалж байна.

Ч.БОРГИЛ

 

 

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж