Цанын баазад нь ганцхан жуулчин гулгаж байсныг олжээ

Хуучирсан мэдээ: 2014.10.24-нд нийтлэгдсэн

Цанын баазад нь ганцхан жуулчин гулгаж байсныг олжээ

 

Сингапурын гэрэл зурагчин Арам Пан Хойд Солонгосын уулын цанын амралтын газраас ганцхан жуулчин гулгаж байсныг олж зургийг нь авчээ гэж The Daily Mail сонин бичсэн байна. Сонин анхаарал хандуулснаар, Masikryong Ski Resort  уулын цанын баазтай цорын ганц амралтын газар нь бөгөөд Хойд Солонгосын лидер Ким Чен Ирийн дуртай төсөл нь ажээ. “Хэдэн мянган гадаадын жуулчдыг татна” гэж тэд найдан рекламдаж байв.

 

Гэрэл зурагчин Пан аравдугаар сарын 16-20-нд тэнд байжээ. Түүний хэлснээр зөвхөн хувийн шагамаар ирсэн ганцхан жуулчинтай тааралдсан бөгөөд хэн хаанаас ирснийг асуугаагүй гэнэ. Харваас ойлгомжтой байсан гэж Пан ярьжээ. Одоо тэнд цас байхгүй учир  би амралтын газрыг хоосон байна гэж бодож байсан л даа хэмээн тэр хэлжээ.

 

Masikryong Ski Resort нь усан цэргийн бааз ба боомт Вонсон хотоос холгүй байдаг энэ жилээс ажиллаж эхэлсэн юм. Хоногт 5000 хүн хүлээн авах боломжтой гэнэ. Өмнө мэдээлснээр Хойд Солонгосын хүн амын 0,02 хувь нь л цанаар гулгаж чаддаг аж.

 

Бэлтгэсэн. Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж