Хэдэн хэрэглэгчид мессеж очсоныг тогтоогоогүй байна | News.MN

Хэдэн хэрэглэгчид мессеж очсоныг тогтоогоогүй байна

Хуучирсан мэдээ: 2014.10.24-нд нийтлэгдсэн

Хэдэн хэрэглэгчид мессеж очсоныг тогтоогоогүй байна

 

1.Хятад царигаар хилээ сэтлүүлж, 2.Хятад банкаар барьцаалуулж, 3. гадныханд газраа 100 жилээр өмчлүүлэх асуудалд та саналаа өгнө үү…" гэх мессеж УИХ-ын гишүүдийн дугаараас иргэдийн утсанд ирсэн асуудал шуугиан тариад байна.

Гишүүдийн зүшээс ийм мессеж бичээгүй гэдгээ илэрхийлж, гишүүний бүрэн эрхэд халдсан ноцтой асуудал гэж үзэж буйгаа мэдэгдээд байгаа. Тэгвэл энэ асуудлаар "Мобиком" корпорацийн гүйцэтгэх  захирал Дэвид Холлидэт, дэд  захирал М.Энхсайхан нар өнөөдөр мэдээлэл  хийлээ.

Өгсөн мэдээллээр бол, тус компанийн инженер техникийн ажилтнууд хаанаас  дээрх  мессежийг илгээсэн болохыг тогтоосон бөгөөд Румын улсын "Водафон" үүрэн операторын сүлжээнээс ирсэн нь тогтоогдсон байна. Мөн UNITEL-ийн хэрэглэгчийн дугаараас  ирсэн мессежийг "Мальта" улсаас илгээсэн гэв. Тиймээс дээрх хоёр улсаас манай үүрэн операторуудад руу илгээх бүх хөдөлгөөнийг зогсоогоод байгаа аж.

Улс төрийн зохион байгуулалттай  гэж харж болох энэхүү хууль бус ажиллагааг  Румын болон Мальта улс дахь хэн нэгэн хэрэглэгч зарим гар утас үйлдвэрлэгчдийн сул талыг ашиглан, компьютерийн ямар нэг программаар дамжуулан, өөр дугаараас илгээж байгаа мэтээр харагдуулсан байх магадлалтай талаар "Мобиком" корпорацийн гүйцэтгэх  захирал Дэвид Холлидэт хэллээ.

"Дугаараа нууцлан, мессеж илгээх олон үйлчилгээ байдгийг Монгол Улсад хэн нэгэн зориудаар ашиглаж байна" гэж тус компани  үзэж байгаа аж.

Одоогийн байдлаар Монгол Улсын 20 хэрэглэгчийн дугаарыг ашиглан, мессеж илгээснийг тогтоогоод байгаа ч хэдэн хүнд уг мессеж хүрснийг тодруулаагүй байна. Тиймээс Румын улсын "Водафон" үүрэн телефоны операторын чухам ямар дугаараас уг мессежийг илгээсэн болох, Монгол Улсын үүрэн операторын сим карт юм уу, өөр төхөөрөмж  ашигласан эсэхийг тогтоохоор ажиллаж байгаа аж. 

Энэ үйл явдалд "Мобиком" корпораци өөрсдийгөө буруутгахгүй байгаа бөгөөд "Хэн нэгний нэрийг ашиглаж, залилан хийсэнтэй адилхан зүйл боллоо" гэж тайлбарлаж байна.

С.ОТГОН

 

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2014-10-24 103.229.121.5

ҮҮНИЙ ЦААНА ЖЕНКО БАТТУЛГАТАНГУУД БАЙЖ БОЛЗОШГҮЙ ГЭХ МЭДЭЭЛЭЛ БАЙНА, ТИЙМ БОЛ МАШ НОЦТОЙ АСУУДАЛ БАЙНА ДАА. ЭЗДИЙГ МАРГАШГҮЙ ҮНЭН ТОГТООЖ, ХУУЛИЙН ДАГУУ ХАТУУ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

Зочин 2014-10-24 103.229.120.50

er ni bol chuhal duggaruudaa Google verify aar hamgaaluulah yostoildoo

Avatar

Зочин 2014-10-24 49.0.129.62

Mobicom hudlaa medeelel ugsun. Website-naas msg yavuulahad irdeggui yum aa. 10-d jiliin omno Mobicom haachihsan. Ene haaltyig hiihees omno haanaas msg iruulsen dugaar deer tuhain Website ni ali ulsyinh baina, ter ulsyinh ni code-oor ehelsen dugaar irdrg baisan yum. Tednii helj baigaa oor hunii dugaaraas irj baigaa baidlaar yavuulah bolomjtoi gedeg bol bur hudlaa shuu. Ene bol tsever Mobicomyin ajil.

Avatar

Мобикомыг эсэргүүцэж байна 2014-10-24 103.229.122.134

Монгол төрийн эрхэд нөлөөлөх, төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан байж болох ажиллагаанд оролцсон, монгол хүний харилцаа холбооны хэрэгцээг далимдуулан монополь эрхтэй болсон Мобикомын эсрэг Мобигийн хэрэглэгчид Тохирсон Нэг Өдөр, Нэг Цагт, Нэгэн зэрэг 30 Минутын Турш Утсаа Унтрааж Эсэргүүцэл Илэрхийлье. Дэмжээрэй, дамжуулаарай.

Avatar

Төрийн эрх 2014-10-24 103.229.122.134

Мобиком төрийн эрхийг авахыг завдсан, төрийн эрхэд нөлөөлөх ажиллагаанд оролцжээ.

Avatar

Амьсгаа-д 2014-10-24 27.123.213.51

Энэ бухимдаад байгаа "АМЬСГАА" бол албан тушаалаа алдаад авилга хээл хахуулиар олдог орлого нь хомсодсон МАНгаруудын нэг юмаа даа. Чи хол явахгүйээ.

Avatar

Зочин 2014-10-24 37.14.139.101

АМЬСГААНУУД БИТГИЙ СҮЖИГНЭЭД БАЙ.БУХИМДСАН НЭГ АРД Л БИЧСЭН БАЙНА.ТА НАРЫН ҮНЭНГ ЧИНЬ БИЧИЖ.ТЭГЭЭД ТА НАР БООЖ ҮХГЭЭД БАЙНА УУ.ТА НАР БОЛ ХЯТАДЫН ШАЛНЫ АЛЧУУР УГААДАСНЫ ТҮМПЭН ШҮҮ ДЭЭ.УЛС СҮЙРҮҮЛЖ БАЙЖ ИХ ЮМАААРАА ХОХИРЧ ДЭЭ

Avatar

Зочин 2014-10-24 213.190.157.97

37.14.139.* chi uuruu iim msg yavuulaad baigaa yum bishuu. Ene huniig shalgah heregtei TEG!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж