Хивэгний асуудлаар мэдээлэл хийж байна | News.MN

Хивэгний асуудлаар мэдээлэл хийж байна

Хуучирсан мэдээ: 2014.10.24-нд нийтлэгдсэн

Хивэгний асуудлаар мэдээлэл хийж байна

УИХ-ын чуулганы үдээс хойшхи чуулганы хуралдаан эхэллээ. 

Хуралдаанаар гишүүн Л.Эрдэнэчимэгээс Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад тавьсан “Дотоодын фермерийн аж ахуйн нэгжүүдийг хивгээр хангах үүднээс экспортыг улирлын чанартайгаар зогсоож болох эсэх талаар асуулга”-ын хариуг сонсож байна.

Монгол улсаас 2010 онд 2500 тн, 2011 онд 5000 тн хивгийг ОХУ, БНХАУ-д экспортлосон бөгөөд 2012 онд өвөлжилтийн хүндрэлээс урьдчилан сэргийлж экспортлоогүй аж. Үүнээс болж агуулах сав дүүрч экспортод гаргахыг эрчимжүүлсэн байна. Ингээд 2013 оны зургадугаар сард БНХАУ-тай хивэг экспортлох санамж бичиг байгуулж Улаанбаатар гурил ХХК-ийн Дархан Уул дахь салбар, Хангай миллс ХХК, Милл хаус ХХК, Алтан тариа ХК-ийн Улаанбаатар Сэлэнгэ дэх салбар зэрэг 4 ААН-ын 5 байршлаас тодорхой хэмжээний хивэг экспортлохоор гэрээ байгуулсан аж.

Сайдын хэлж буйгаар гурил тэжээлийн балансаар энэ онд нийт 87,5 мянган тонн тэжээлийн хивэг үйлдвэрлэхээр тооцоо гарч байгаа аж. 2013 оны долдугаар сараас он дуустал хугацаанд БНХАУ-д 41,3 мянган тонн, ОХУ-д 5,4 мянган тонн нийт 46,8 мянган тонн хивэг экспортлосон байна. Харин 2014 он гарсаар аравдугаар сар хүртэлх хугацаанд нийт 41,6 тонн хивэг БНХАУ-д экспортлосон байна.

Гишүүн Л.Эрдэнэчимэг өмнө нь энэ асуудлаар шүүмжлэж “Энэ жил 420 мянган тонн улаанбуудай хурааж авах юм байна. Нийт улаан буудайны 24 хувь нь хивэг болох нь. Үүнээс үзвэл 100 мянган тонн хивэг гаргах боломжтой юм байна.  Өнгөрсөн жил ч 300 мянган тонн улаан буудай хурааж авч, 80 мянган тонныг ОХУ-аас оруулж ирсэн. Гэтэл тэднээс гарсан хивэг чинь хаачсан юм бэ. Бүтэн жилийн турш хивэгний асуудлыг ярьж байна. УИХ-ын гишүүн хүн ингэж хөөцөлдөөд асуудлыг шийдүүлж чадахгүй байгаа юм чинь сүүний холбоод, малчид асуудал шийдүүлнэ гэж байхгүй шүү дээ. Энэ жил дахиад л хивэгээ үргэлжлүүлэн экспортлосоор байх уу. Би Хөдөө аж ахуйн яаманд хивэгний экспортыг зогсоож өгөөч гэсэн бичиг явуулаад “нийт хивэгний 40 хувийг экспортод гаргаж байгаа” гэх хариу авсан. Тэгвэл тэр үлдэж байгаа 60 хувийн хивэг чинь хаашаа алга болоод байгаа юм бэ. 46 мянган тонн нь монголын зах зээлд үлдэх ёстой. Гэтэл хотын хэрэгцээний 80 хувийг хангаж буй Сонгинохайрханы сүүний нэгдэл 1000 тонн хивэг ч авч чадахгүй сууж байна шүү дээ. Жил гаруйн өмнө 150 мянган төгрөгний үнэтэй байсан хивэг өнөөдөр 400 мянган төгрөгийн үнэтэй болчихсон байна” хэмээж байсан юм.

Хэлэлцүүлэг үргэлжилж байна.

Б.ЭНХ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2014-10-24 112.72.13.85

zah zeeliin zarchmaaraa yavchihgui yu dee, tsag hundervel ugaasaa tejeel uned ordog dotoodddo borluulagdana. heviin uyed bol uragshaa garch l baig, ugaasaa uneeniihen maani tejeel neg ih heregledeggui spiritiin ***** ene tereer bolgood bdiin

Avatar

ХХААЯ-нд 2014-10-24 202.131.242.250

Мал аж ахуйн эдийн засагт эзлэх хувь уул уурхайгаас давлаа гэж өнөөдрийн мэдээнд бна. Гэтэл Монголын мал аж ахуй өвлийн буюу цас зудны асар өндөр эрсдэлд байдаг. Энэ эрсдлийг бууруулах ганцхан арга зам нь хүчит тэжээл буюу хивэг. Хямд төсөр хивэгтэй байж, малчид хомсхон боломжоороо хивэгний нөөцтэй болбол энэ эрсдлийг асар ихээр бууруулна. Болзошгүй энэ эрсдлээс малчдыг хамгаалах нь төрийн бодлого байх ёстой. Өнөөдөр хивэгний нөөцтэй болсон 1 ч малчин бхгүй. Үнэ асар өндөр. Магадгүй энийг харсан хятадуудын далд бодлого ч байхыг үгүйсгэхгүй. Нэг хатуу өвөл болж, мал аж ахуй сүйрэхэд эдийн засаг улам унана.

Avatar

Магсар : Асуудлыг зөв гаргаж бга гишүүнд баярлалаа 2014-10-24 202.131.242.250

Өнөөдөр 25 кг-тай 1 шуудай хивэг 11.000 бна. 1 тонн буюу 40 шуудай нь 440.000 төг. Яг 2 жилийн өмнө 1 шуудай нь 3.000 бсн. Үнэ нь ингэж 400% өссөн бүтээгдэхүүн Монголд хивэгнээс өөр бхгүй. Талх тэр үед 800 бгаад одоо 1100. Мах 4000 бгаад 6000. Засаг эрчимжсэн фермерийн аж ахуйг дэмжинэ гэдэг боловч лоозонгоос өөр хийсэн ажил алга. Эрчимжсэн фермерийн аж ахуйн үндэс суурь нь тэжээл буюу хивэг. Хямд төсөр тэжээлгүй бол бэлчээрийн уламжлалт аргаар явахаас өөр сонголт үгүй. Эрчимжсэн фермерүүд хөгжиж чадахгүй бгаагийн ганц шалтгаан нь тэжээлийн хомсдол гэдгийг яагаад ойлгодоггүй юм бэ. Эсвэл хятадын тагнуулууд юмуу. Дэнсний 1 талд 3, 4 гурилын үйлдвэр өндөр үнээр хивгээ гаргаж ашиг олох, нөгөө талд аж ахуй эрхлэгч 10-аад мянган хүний ажлын байр, эрчимжсэн мал аж ахуйн хөгжил бга гэдгийг ХХААЯ ойлгоочээ.

Avatar

Зочин 2014-10-24 127.0.0.1

barag avch baigaa buudaitaigaa adilxan ynetei yum bishyy

Avatar

malchin 2014-10-24 103.11.194.78

HAA-n said yu bodoj suuna we malchid chini maliin tejeelee avch chadahgyi bolood bn heveg exportlohoo boliochee oorsdoo ochnoon olon saya maltai bj yun gadagsh gargah we

Avatar

malchin 2014-10-24 103.11.194.78

erdenechimeg gishiindee yneheer ih bayarlaj bnaa maliin tejeel exportlohiig horillomoor bnaa yne mash ondor bn bid avch chadahgyi bn

Avatar

malchin 2014-10-24 103.11.194.78

erdenechimeg gishuundee mash ih bayarlaj bnaa bid hevegee avch chadahgyi bn yne ondor oldots muu bn

Avatar

malchin 2014-10-24 103.11.194.78

zyitei erdenechimeg gishuundee bayarllaa hevegnii ekspotriig zogsoo malchid hevegee avch chadahgyi bn yneni osood ulaan buudainaasaa ynetei blood bn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж