Даатгалын зуучлагч компани нэмэгдэв

Хуучирсан мэдээ: 2014.10.24-нд нийтлэгдсэн

Даатгалын зуучлагч компани нэмэгдэв

Улсын хэмжээнд өнөөгийн байдлаар 17 даатгалын компани үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс гадна даатгалын салбарт зуучлагч, хохирол үнэлэх мэргэжлийн компаниуд ч бий.

Тэгвэл Санхүүгийн зохицуулах хороо энэ долоо хоногт ээлжит хурлаа хийж, даатгал, бичил санхүү, үнэт цаасны зохицуулалтын асуудлаар хэлэлцэж, тодорхой шийдвэрүүдийг гаргасан байна. Үүгээр “Голомт” ХХК-ид  даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа явуулах эрх олгож, “Пийс оф лайф” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлжээ. Ингэснээр дээр хэлсэнчлэн одоогийн байдлаар нийт 17 даатгалын компаниас гадна 28 даатгалын зуучлагч, 19 хохирол үнэлэх компани тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явуулахаар боллоо.

Санхүүгийн зохицуулах хорооны  шийдвэрийг танилцуулбал,

Нэгдүгээрт, даатгалын зохицуулалтын  хүрээнд:

-“Голомт банк” ХХК-д даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох,

-“Пийс оф лайф” ХХК-ийн даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх,

-“Давхар даатгагчийн төлбөрийн чадварын шалгуур үзүүлэлт, түүнд хяналт тавих журам” батлав,

-“Мандал женерал даатгал” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахыг зөвшөөрөв.

Хоёрдугаарт, бичил санхүүгийн зохицуулалтын хүрээнд:

-“Микрокредит” ХХК, “Праймфин инвест” ХХК, “Майкрокредит инвестмент” ХХК, “Грийтмонгол финанс” ХХК, “Мэргэн финанс” ХХК, “Шаттле” ХХК-иудад банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох,

-“Жи са са ББСБ” ХХК-д банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл нэмж олгох,

-“Баяндүүрэн хайрхан” ХЗХ-нд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл болон төсөл хөтөлбөрийг дамжуулан хэрэгжүүлэх үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох,

-“Эхлэл их наяд” ХЗХ-нд салбар нээн ажиллуулах болон төсөл хөтөлбөрийг дамжуулан хэрэгжүүлэх үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох,

-“ННТС” ХЗХ-нд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгов.

– Хорооны 2012 оны 82 дугаар тогтоол болон 60, 206 дугаар тогтоолуудаар батлагдсан журмуудад нэмэлт, өөрчлөлт оруулав.

Гуравдугаарт, үнэт цаасны зохицуулалтын хүрээнд:

– Маргаан таслах зөвлөлийн гишүүдийг томилох,

-“Үнэт цаасны зах зээлийн өөрийгөө зохицуулах байгууллага болон зохицуулалттай этгээдийн дүрэм, журмыг батламжлах, бүртгэх тухай заавар” батлах,

– Хөдөө аж ахуйн биржийн арилжаанд оролцоогүй хөдөө аж ахуйн брокерийн үйл ажиллагаа эрхлэх компаниудын талаар арга хэмжээ авах,

-“ЦАСТУ” ХК, “Чимбай” ХК, “Разноимпекс” ХК, “Туул баян” ХК, “Монел” ХК, “Модлог” ХК, “Улаанбаатар зочид буудал” ХК-иудын үнэт цаасыг бүртгэлээс хасах,

-“Ай трейд” ХХК, “АБЖЯ” ХХК, “Таван толгой хишиг” ХХК, “Бумбат шигтгээ” ХХК, “Очир капитал” ХХК, “Капитал маркет корпораци” ХХК-иудын үнэт цаасны зах зээлд брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх,

-“Санлавмэд” ХХК-ийн үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх,

-“Мөнх-Огторгуй” ХХК-ийн үнэт цаасны зах зээлд брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох,

-“МИК Актив Гурав” ХХК-д тусгай зөвшөөрөл олгох,

-“МИК Актив Гурав” ХХК-ийн гаргаж буй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг бүртгэв.

-“МИК Актив Гурав” ХХК-д төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдээ томилохыг зөвшөөрөх,

-“Худалдаа хөгжлийн банк” ХХК-д үнэт цаасны зах зээлд кастодианы үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох,

– Монгол Улсын Засгийн газрын гаргах үнэт цаасыг бүртгэх,

-“Зэргэд ҮЦК” ХХК-ийн үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж тус тус үзсэн байна.

У.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж