Мобиком: Мессежийг Румын, Мальта улсаас ирүүлсэн

Хуучирсан мэдээ: 2014.10.24-нд нийтлэгдсэн

Мобиком: Мессежийг Румын, Мальта улсаас ирүүлсэн

Өнөөдөр УИХ-ын гишүүн А.Бакейгийн "Мобиком” үүрэн телефоны операторт компанид бүртгэлтэй дугаараас /Өөрийнх нь хэрэглэж байгаа/ түүний өмнөөс бусад руу мессеж илгээсэн үйлдэл гарсан юм.

УИХ-ын чуулганы хуралдаан дээр яригдаж, өнөөдрийн хамгийн дуулиант сэдэв болоод байгаа энэ асуудлаар Мобиком групп дөнгөж сая хэвлэлийн бага хурал хийж, “Мобиком” группийн Гүйцэтгэх захирал Дэвид Холлидэй, дэд захирал М.Энхсайхан дараах мэдээллийг өглөө.

 

Ингэхдээ,


-Бид яг одоогоор бусдын утасны дугаарыг ашиглаж мессеж явуулсан энэ тохиолдлын цаана хоёр улсын оператор ашигласныг тогтоогоод байна. Өөрөөр хэлбэл, Румын, Мальта гэсэн хоёр улсын үүрэн холбооны оператороос Монголын хэрэглэгдийн дугаарыг ашиглаж мессеж явуулсан байна. Ингэхдээ нийт 20 хэрэглэгчийн дугаарыг ашигласан байна. Харин энэ 20 хэрэглэгчээс хэчнээн хүнд мессеж явуулсан нь хараахан тодроогүй. Хүмүүсийн ойлгож байгаа шиг энэ тохиолдол бол ”Мобиком” хакердуулсан, мэдээлэл алдагдсан зүйл болоогүй. Маш энгийнээр хэлэхэд, хулгай, залилан хийж байгаатай адил үйл явдал гэж ойлгож болно. “Мобиком” групп асуудлыг, гарсан алдааг тодорхой болгохоор Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон бусад үүрэн телефоны оператор компаниудтай хамтран ажиллаж байна. Одоогийн байдлаар дээрх хоёр улсын үүрэн телефоны операторууд руу хандаж, манай улсын үүрэн операторуудад ирсэн, хууль бус мессежийг хязгаарлах чиглэлээр шуурхай арга хэмжээ аван ажиллаж байна” гэх тайлбар хийлээ.
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж