Нефтийн үнэ Оросыг унтарч байгаа ЗХУ шиг болгов

Хуучирсан мэдээ: 2014.10.24-нд нийтлэгдсэн

Нефтийн үнэ Оросыг унтарч байгаа ЗХУ шиг болгов

 

Нефтийн үнийн уналт нь Оросыг унтарч байсан Зөвлөлт шиг сулрууллаа гэж The Telegraph сонин бичив. Наяад оны дундуур нефтийн унасан үнэ Зөвлөлтийн хоёр жилийн дотор сөхрүүлсэн гэдгийг сонин сануулжээ ”Улс орон нь гайхамшигтай эрдэмтэдтэй аж үйлдвэрийн цөмтэй байсан. Орёин үеийн Орос гол  зүйлүүдээр Зөвлөлтөөс сул гэж сонин өгүүлэв. Мөнгөний урсгал, “оюун ухааны” алдагдал, технологийн алдагдал зэрэг нь Оросыг ийм болгосон гэдгийг сонины шинжээч хэлсэн байна.

 

Өөрийн ээлжид USA Today сонин тэмдэглэхдээ хориг арга хэмжээнд суларсан Оросын эдийн засгийг нефтийн бага үнэ  зогсонги байдал эрсдэлд түлхэж байна гэв. Дэлхийн найм дахь том эдийн засаг болох Оросын асуудал даяарчлалын  үрдагаварыг үзүүлж магадгүй гэлээ.

 

Барууны хориг арга хэмжээ, нефтийн үнийн уналт зэргээс Оросын эдийн засаг зогсонги байдалд орж эхлэв гэдгийг The Wall Street Journal сонин тэмдэглэв. Эцэст нь, Forbes тэмдэглэснээр АНУ-ын занарын хий ба нефтийн үйлдвэрлэлийн сэргэн мандалт нь ОРЕС-аас гадуурх дэлхийн томд тооцогдох нефть, хийн үйлдвэрлэгч гэсэн  Оросын статусыг үгүй хийж байна гэжээ. Ойрын 25 жилийн дотор Орос сэргэхгүйг Америкийн эрчим хүчний мэдээллийн газар  дүгнэсэн хэмээн уг сэтгүүл бичжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж