&#34Уралдаанч хүүхэд-2014&#34 сургалт болно

Хуучирсан мэдээ: 2014.10.24-нд нийтлэгдсэн

&#34Уралдаанч хүүхэд-2014&#34 сургалт болно

Монголын Морин Спорт, уяачдын холбооноос "Уралдаанч хүүхэд-2014" сургалт, зөвлөгөөнийг аравдугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

"УРАЛДААНЧ ХҮҮХЭД-2014" СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.

ХААНА:  Өлзийт хороолол 59-р сургууль
ХЭЗЭЭ:  2014 оны 10 сарын 26-ны өдөр

ОРОЛЦОГСОД: ММСУХолбоо, 59-р сургуулын захирал, сургуулийн сурагчид, уралдаанч хүүхдүүд

13:00 13:15 Нээлт
Монголын Морин Спорт, Уяачдын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн


13:15-13:25 “Уралдаанч хүүхдийн дүрэм, журам”
Монголын Морин Спорт, Уяачдын холбооны ажлын албаны дарга Ч.Сарангэрэл


13:25-13:35  Хүүхдийн төлөө үндэсний газрын зөвлөмж
Хүүхдийн төлөө үндэсний газрын мэргэжилтэн Ганбаяр


13:35-13:55  Уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас өмсгөлийн зөвлөмж /баримтат кино/

13:55-14:10 Уралдаанч хүүхдэд өгөх уяачийн зөвлөмж, зөвлөгөө, Монгол Улсын Тод Манлай уяач Дамбадаржаагийн Онон, Монгол Улсын Тод Манлай уяач Цэвээнжавын Дуламсүрэн


14:10-14:15 Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо Хан-Уул дүүрэг, Өлзийт хорооны 59 дүгээр сургууль хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслол


14:15-14:20 Хаалт

Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны Ажлын алба

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж