“Миний паспорт аян“ Орхон аймагт боллоо

Хуучирсан мэдээ: 2014.10.24-нд нийтлэгдсэн

“Миний паспорт аян“ Орхон аймагт боллоо

Хүүхэд , өсвөр үеийнхэн, хамт олны сурч, амьдарч байгаа сургууль, орон нутгийнхаа хөгжил, дэвшлийн төлөө өөрсдийн хэмжээнд их зүйлийг хийж, бүтээн нийгмийн идэвхтэй иргэд болон төлөвшихөд нь уриалан дуудсан, Эрдэнэтийн хүүхдүүдийн хамгийн сонирхолтой, хэрэгцээтэй үйл  ажиллагаа болох “Миний паспорт" аяныг Аймгийн засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүний нэрэмжит болгон 2013 оны 11-р сарын 15-наас 2014 оны 10-р сарын 15 хүртэл зохион явууллаа. Миний паспорт аяны хаалтын арга хэмжээнд АЗДТГ-н НХХ-н Хүүхэд , залуучуудын асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Сайнбилэг, ХГБХХ-н дарга Т.Хонгорзул нар оролцож хүүхэд, багачууддаа амжилт хүсэн аяны шагналыг гардууллаа.

"Миний паспорт" аянд нийт  40 хамт олны 1700  гаруй хүүхэд , өсвөр үеийнхэн аяны болзол шаардлагыг хангаж Алт, Мөнгө, Хүрэл өргөмжлөлийн эзэд болоод байна. Аянд оролцогч хамт олнууд

1.    Эрүүл мэнд, нөхөн үржихүй – Эрүүл амьдрал
2.    Хөгжил хамгаалал – Оролцоо
3.    Мэдээлэл харилцаа
4.    Бусдын төлөө
5.    Байгаль , ан амьтан зэрэг 5 чиглэлээр ажиллаж


•    Анги, хамт олон бүр өөрийн бичил номын сантай болсон
•    Хэн нэгэндээ эмнэлэгийн анхан шатны тусламж үзүүлэх явуулын эмийн сантай болсон
•    Гарын  доорх материал цаасан хайрцагийг чимэглэж хогийн сав хийж хоггүй орчин бүрдүүлдэг болсон
•    Нийтийн эзэмшлийн газар болон орц , гудамж цэвэрлэх бүтээлч ажлын аяныг 1,2,3,4,5,6-р микро, хөл бөмбөгийн талбайд зохион явуулсан.Цаашид уламжлал болгон зохион явуулна.
•    Хүүхэд бүрийн хийж хэвших зүйлийн жагсаалт гарган түүнийгээ дагаж мөрддөг болсон
•    Цэцэрлэгийн дүү нараа хөгжүүлэх Дүдү машин хөдөлгөөнийг өрнүүлсэн
•    “ Ээждээ илгээх захидал ” , Гялгар уут- цэцэг биш, “Хүүхэд нэг бүрийг сонсъё, “Номын нөхөр “,“Ном бидний ертөнцөд” , Дүдү машин, “Нэг өдөр, нэг дуу”, “Эрүүл агаар эм”, “Өгье эвэл ганцаасаа” Мэргэжил бүхэн сайхан,Ахмад, өндөр настангуудад туслах “Сэтгэлийн дэм” аян, хөдөлгөөн зэрэг 2000 гаруй  ажил, сайн үйлсийг санаачлан хийж, 12000 өсвөр үеийнхэнийг хамруулж 20 гаруй ахмад настанд  750,000 гаруй төгрөгийн тусламж  үзүүлсэн байна.

Эх сурвалж: http://erdenet.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж