Фото: Lucas Jackson / Reuters
Reynolds American гэх тамхины аварга компани 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн ажлын байранд тамхи татахыг ажилчиддаа хориглохоор болов. Camel тамхи үйлдвэрлэгч ажилчин албан хаагчдынхаа эдүүл мэндийн төлөө зовсноор уг хоригийг гаргалаа гэж тайлбарласныг UPI мэдээлэв.
Одоо бол Reynolds American компанийн ажилчдад ажлын байрандаа, цахилгаан шатанд, хурлын танхимд, коридорт янжуур, навчин тамхи, гаансны тамхи татахыг зөвшөөрдөг. Үүний өмнөхөн Reynolds American компани фитнесс танхим, зоогийн газруудаа тамхины утаанаас чөлөөтэй гэж зарласан байв.
Reynolds Tobacco нь Америкийн тамхины хоёр дахь том үйлдвэр бөгөөд 1875 онд үүсгэн байгуулагджээ. Уг компани нь Уинстон-Салем (Хойд Каролина) хотод байрладаг. Camel, Winston, Lucky Strike, More, Viceroy, Pall Mall зэрэг маркийн тамхинуудыг үйлдвэрлэдэг ажээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР