Жуулчдад зориулж Wifi үйлчилгээтэй боллоо

Хуучирсан мэдээ: 2014.10.24-нд нийтлэгдсэн

Жуулчдад зориулж Wifi үйлчилгээтэй боллоо

Нийслэл хотын жуулчид олноор цугладаг 28 газрыг утасгүй интернетийн үйлчилгээнд холболоо. Тодруулбал нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Кевико” компани хамтран Чойжин ламын музей, Улсын драмын эрдмийн театр, Чин ван Ханддоржийн өргөө, Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэн, Гандантэгчинлэн хийд, Тусгаар тогтнолын талбай, Жуковын музей, Монгол цэргийн музей, Улаанбаатар төмөр замын төв буудал зэрэг газруудад үнэгүй интернет орчныг бүрдүүлжээ.

Ингэснээр нийслэлд ирсэн жуулчдын хэрэгцээг хангахын зэрэгцээ хотын аялал жуулчлалын үзмэрүүдээ сурталчлах, дэлхий дахинд таниулах боломж бүрдэнэ гэж Нийслэлийн аялал жуулчлалын газрынхан хэлж байна.

Д.ЦЭЦ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж