Газар өмчлөх хүсэлтэй иргэдийг дахин сонгон шалгаруулна

Хуучирсан мэдээ: 2014.10.24-нд нийтлэгдсэн

Газар өмчлөх хүсэлтэй иргэдийг дахин сонгон шалгаруулна

Нийслэлийн 52 байршилд газар өмчлүүлэх ажлын хүрээнд цахим системд хүсэлтээ гарган сонгогдсон 3780 иргэн өргөдлөө өгч, баталгаажуулаагүй болон тухайн байршилд өмчлөх эрхээсээ татгалзсан талаар Нийслэлийн өмчийн харилцааны газраас мэдээлэв.

Газар өмчлөлийн ажлыг зохион байгуулалттайгаар явуулахын тулд нийт 52 байршлаас эхний ээлжинд Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд байрлах Эрдэнэтолгой, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Соёондын ам, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хожуулын ам, Багануур дүүргийн 4 дүгээр хороо Тарианбулагийн нэгдүгээр хэсэг, Баганхангай дүүргийн хоёрдугаар хороо Бор-Үзүүр зэрэг таван байршилд газар өмчлүүлэхээр болсон.

Тэгвэл эдгээр таван байршилд цахим системд хүсэлтээ гарган сонгогдсон ч өргөдлөө өгч, баталгаажуулаагүй болон тухайн байршилд өмчлөх эрхээсээ татгалзсан3780 иргэний оронд дахин сонгон шалгаруулалт хийх юм байна. Өөрөөр хэлбэл, уг таван байршилд бүртгүүлсэн боловч сонгогдоогүй иргэдийн дунд өнөөдөр 14.00 цагт нөхөн сонгон шалгаруулалт хийх талаар НӨХГ-аас мэдээллээ.

Байршил

Хүсэлтээ баталгаажуу-лаагүй иргэд

Нийт тоо

 
 

19 Эрдэнэтолгой ХУД

194

869

 

50 Бор үзүүр БХД

500

1483

 

6 Хожуулын ам БЗД

157

909

 

48 Тариан булаг БНД

2156

7504

 

30 Соёондын ам СХД

773

4189

 

Бүгд

3780

14954

 

Б.МИШЭЭЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж