Израиль, Палестин хоёр хэлэлцээрээ сэргээхээр зөвшөөрлөө

Хуучирсан мэдээ: 2010.03.10-нд нийтлэгдсэн

Израиль, Палестин хоёр хэлэлцээрээ сэргээхээр зөвшөөрлөө

Бараг жилийн өмнө тасарсан хэлэлцээрээ сэргээхийг Израиль, Палестин хоёр зөвшөөрч байна. Одоо тэд хэлэлцээрийн техникийн асуудлуудыг америк зуучлагч нараар дамжуулан тохирч байна. Ерөнхийлөгч Обамагийн бие төлөөлөгч Жорж Митчелл гурав хоногийн турш Раммалах, Иерусалимын хооронд зуучлан ажиллаад Вашингтонд тайлагнахаар явсан байна. Тэрээр дараагийн долоо хоногт Ойрхи Дорнодод эргэн ирнэ. “Израиль, Палестин хоёр шууд биш ч гэсэн хэлэлцээр явуулахыг зөвшөөрсөнд би баяртай байна. Бид хэлэлцээрийн цар хүрээ ба бүтцийн талаар ярилцаж байна” хэмээн тэр мэдэгджээ.
Өнгөрсөн даваа гаригт Иордан голын баруун эрэгт еврей нарын гэр бүлд зориулан 112 байшин барихаар шийдсэнээ Израиль мэдэгдсэн билээ. Еврей нарын сууринг барьж байгаа асуудал нь хоёр талын хэлэлцээрт хамгийн гол саад гэж Палестины тал үздэг юм.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж