Тэнгэр ширтэх нь далай
ширтэх
шиг. Үүлс нүүх нь давалгаа шиг. Далайг бодвол, Монгол хүнд тэнгэр илүү
ойрхон. Давалгаанаас илүү аянгын дуу бидэнд танил…
ширтэх
шиг. Үүлс нүүх нь давалгаа шиг. Далайг бодвол, Монгол хүнд тэнгэр илүү
ойрхон. Давалгаанаас илүү аянгын дуу бидэнд танил…
Ингэхэд би яагаад энэ эсээг
тэнэр, далай гэсэн үгсээр эхлэв ээ?
Далай надад үхэл
мэт
төсөөлөгддөг. Тэнгэр ч гэсэн. Хоёулаа гүн, нууцлаг. Магадгүй хоёулаа
хүйтэн. Аль алиных нь өмнө сүрдэн биширмээр. Ийм үгсийн дараа чухамхүү
үхлийн тухай л бодох хэрэгтэй. Далай мэт үхэл, тэнгэр мэт үхэл. Үхэл мэт
далай, үхэл мэт тэнгэр.
1.
Миний сэтгэлийг хамгаас их
догдлуулдаг зүйл бол үхэл. <<Үхэл>> гэдэг үг ч, үхэл өөрөө
ч.
Анх удаа дурлаж үзэхдээ би
<<Үхэхсэн>> гэж бодож билээ. Үхлийг хүссэн тэр хүсэл минь
миний, амьдралд тэмүүлсэн адгалт байсан юм.
2.
Үхлийн тухай
хамгийн анх яаж
сонслоо доо? Тийм ээ, бүдэгхэн ч гэсэн яг таг санаж байна. Надтай
тоглож байсан жаал:
– Манай ээж үхчихсэн гэж
билээ.
Үргэлжлэл