Хуучирсан мэдээ: 2010.07.06-нд нийтлэгдсэн

Та найз бүсгүйтэй юу?

Хошин ярилцлага :
Нэг.
Ажил олгогч:  Та найз  бүсгүйтэй юу?
Ярилцлага өгөгч:  Найз бүсгүйтэй.
Ажил олгогч:  Тэр энд хотод ажилладаг уу?
Ярилцлага өгөгч:  Үгүй. Тэр гадаадад ажилладаг.
Ажил олгогч:  Уучлаарай. Манай компани таныг ажилд авч чадахгүй нь.
Ярилцлага өгөгч:  Яагаад?
Ажил олгогч:  Та энд тогтвортой оршин сууж чадахгүй. Бас манай компани зөвхөн таниас болж гадаад дахь илүү зардлыг чинь төлж чадахгүй.

Хоёр.
Ажил олгогч:  Найз бүсгүй байгаа юу?
Ярилцлага өгөгч:  Байхгүй.
Ажил олгогч:  Хайсаар байна уу?
Ярилцлага өгөгч:  Тиймээ. Гэхдээ амжилт олоогүй л байна.
Ажил олгогч:  Ажилд орсон хойноо найз бүсгүйтэй болно гэж бодож байсан уу?
Ярилцлага өгөгч:  Ажил төрлөө би нэгдүгээрт тавьдаг. Одоогоор би хувийн асуудлаа түр хойш тавьсан байгаа.
Ажил олгогч:  Уучлаарай. Бид таныг ажилд авч чадахгүй нь.
Ярилцлага өгөгч:  Яагаад ?
Ажил олгогч:  Та өөртөө итгэдэггүй бас бусадтай харьцах чадваргүй хүн байна.

Гурав.

Ажил олгогч:  Найз бүсгүйтэй юу?
Ярилцлага өгөгч:  Байгаа
Ажил олгогч:  Тэр хөөрхөн үү?
Ярилцлага өгөгч:  Тийм ч хөөрхөн биш.
Ажил олгогч:  Уучлаарай. Бид таныг ажилд авч чадахгүй нь.
Ярилцлага өгөгч:  Яагаад?  Танай компанийн нэр хүндэд муугаар нөлөөлнө гэж тэр үү ?
Ажил олгогч:  Манай компанийн нэр хүндэд нөлөөлөхгүй ч бид урлагын бүтээлтэй харьцдаг учираас урлагын мэдрэмжтэй хүн хэрэгтэй байгаа юм.

Дөрөв.
Ажил олгогч:  Найз бүсгүйтэй юу?
Ярилцлага өгөгч:  Тиймээ. Найз бүсгүйтэй.
Ажил олгогч:  Найз бүсгүй чинь хөөрхөн үү?
Ярилцлага өгөгч:   Тиймээ. Хөөрхөн.
Ажил олгогч:  Тэр анхны хайр чинь мөн үү?
Ярилцлага өгөгч:   Тиймээ.
Ажил олгогч:  Уучлаарай. Танд өрсөлдөх чадвар байхгүй учираас манай компани таныг ажилд авч чадахгүй нь.

Тав.

Ажил олгогч:  Найз бүсгүйтэй юу?
Ярилцлага өгөгч:   Тийм. Байгаа  
Ажил олгогч:  Тэр анхны хайр чинь уу?
Ярилцлага өгөгч:   Үгүй. урьд нь хэдэн удаа дурлаж байсан.
Ажил олгогч:  Уучлаарай. Бид таныг ажилд авч чадахгүй нь дээ. Учир нь та  эмэгтэйчүүдийг оймс шиг сольдог шигээ ажилдаа ч мөн тэгж хандах нь гарцаагүй.

Зургаа.

Ажил олгогч:  Таньд найз бүсгүй байгаа юу?
Ярилцлага өгөгч:   Тиймээ. Байгаа.
Ажил олгогч:  Тэр баян уу?
Ярилцлага өгөгч:   Үгүй.
Ажил олгогч:  Тэгвэл уучлаарай. Манай компани мөнгөтэй харьцдаг учираас таныг үүнд уруу татна.

Долоо

Ажил олгогч:  Та найз залуутай юу?
Ярилцлага өгөгч:   Тиймээ.
Ажил олгогч:  Тэр баян уу?
Ярилцлага өгөгч:   Тиймээ. Тэр маш баян. Өөрийн хувийн компанитай.
Ажил олгогч:  Уучлаарай. Найз залуу чинь танд ажил олгоогүй бол бид ч бас таныг ажилд авч чадахгүй нь.
Ярилцлага өгөгч:   Гэхдээ түүний компанид албан тушаал гэж байдаггүй…
 Ажил олгогч:  Таны мэргэжил юу вэ?
Ярилцлага өгөгч:   Нарийн бичиг
Ажил олгогч:  Уучлаарай. Таны хөөрхөн царай манай менежерийг хордуулж мэдэх учираас бид таныг ажилд авч үнэхээр чадахгүй.
Ярилцлага өгөгч:   Гэхдээ би огт хөөрхөн биш шүү дээ.
Ажил олгогч:  Та манай менежерийн сонирхлыг огт татаж чадахгүй  бол ямар ч хэрэггүй.
Бэлтгэсэн Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж