Д.Ганбат: Х.Баттулга гишүүн бид хоёрын амлалт өнөөдөр биелэлээ оллоо

Хуучирсан мэдээ: 2014.10.23-нд нийтлэгдсэн

Д.Ганбат: Х.Баттулга гишүүн бид хоёрын амлалт өнөөдөр биелэлээ оллоо

УИХ-ын гишүүн Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбаттай ярилцлаа.

-2012 онд Х.Баттулга гишүүн бид хоёр, орон нутгийн сонгуулиар аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан, сумын Засаг дарга Б.Бат-Эрдэнэ бид бүхэн энэхүү бүтээн байгуулалтын ажлын талаар яриад явж байсныг та бүхэн санаж байгаа байх.

“Хүн шиг амьдарч, улс шиг хөгжье” гэж  ярьж, хэлж байсан. Тэгвэл өнөөдөр энэхүү ажлын хүрээнд хийгдэж байгаа нэгэн том ажлын биелэл энэ болж байна. Өмнө нь эрчим хүчтэй болох ажил хариуцлагагүй нөхдүүдээс болоод нэлээн хугацаа алдсан.

Гэхдээ Шинэчлэлийн Засгийн газар, Эрчим хүчний яам, “Виваланд” ХХК хамтран өнгөрсөн наймдугаар сараас ажлаа эхлүүлээд, иргэдээ цахилгаантай болгох ажлыг хийж, бүтээж чадлаа. Монгол Улсын болоод Баянхонгор аймгийн түүхэнд нэг өдөр гурван сум цахилгаанд холбогдсон түүх байхгүй.

Түүхэнд тодоор бичигдэх энэхүү ажлыг хийх болсон гол шалтгаан нь XXI зуун гарсаар 14 жил болчихсон байхад төвийн цахилгаанд холбогдоогүй цөөхөн хэдхэн газруудын нэг нь манай Баянхонгор аймгийн гурван сум байсан. Тиймээс ч дээрх  сумдын иргэдээ цахилгаантай болгож өгнө гэдгийг Х.Баттулга гишүүн бид хоёр амлаад өнөөдөр биелэлээ олж байна” гэв. Уг нь дээрх сумдууд  4-5 жилийн өмнө цахилгаанд холбогдох ёстой байсан гэнэ.

Учир нь “Ойгон нуур" компани 2012 онд төрөөс зарласан тендерт оролцсон ч гэрээнд заасан үүргээ гүйцэтгэдэггүй гэнэ. Тус компани шаардлагатай санхүүжилтийг өөр зориулалтаар хэрэглэсэн нь тогтоогдсон байна.

Тиймээс Д.Ганбат, Х.Баттулга гишүүд Төрийн өмчийн хороотой тохиролцож байгаад гурван сумыг эрчим хүчтэй болгох ажилд шаардагдах санхүүжилтийг урьчилан гаргуулж хийсэн. Дараа нь санхүүжилтийн мөнгийг эргүүлэн төлнө гэдгийг Д.Ганбат гишүүн нээлтийн үеэр онцолж байсан. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тус аймагт энэ мэт олон бүтээн байгуулалтын ажил хийгдсээр байгаа.

Хоёр ч шинэ сумыг барьж байгуулсан, гурван сум төвийн эрчим хүчинд ийнхүү холбогдлоо гээд олон зүйлийг хийж бүтээж байгаад нутгийн иргэд сэтгэл хангалуун байгаагаа тэдний  итгэлийг хүлээж УИХ-д сонгогдон ажиллаж байгаа УИХ-ын гишүүдэд энэ үеэр дуулгалаа.
Б.Идэрмөнх:Цахилгаантай холбож өгсөн бүх хүмүүстээ баярлалаа

/Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга/

-Бид цахилгаантай болсоноор олон иргэд амжиргааны төвшин дээшлэнэ гэдэгт итгэлтэй байна. Өмнө нь жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хязгаарлагдмал байдаг байсан. Учир нь үүний гол хөдөлгөгч хүч нь цахилгаан эрчим хүч байдаг юм билээ. Харин одоо төвийн эрчим хүчтэй холбогдож 24 цагийн гэрэл цахилгаантай болсон учир олон иргэдийн бизнесийн үүд хаалга нээгдэж байна.

Бид 2002 оноос хойш судалгаа хийж үзэхэд манай сумаас шилжиж буй иргэд жил 50 орчим, шилжин ирсэн нь ч 50 дотор л байдаг. Харин ч хүн амын тоо жил ирэх тусам өсч байна. Тиймээс ч сум хөгжүүлэх сангийн мөнгө болох 150 сая төгрөгийг төсөл сонгон шалгаруулах маягаар иргэддээ өгч байгаа.

Төсөл сонгон шалгаруулах хурлаар оруулан нарийн шүүлтүүрээр шүүдэг учир манай сумын жижиг дунд үйлдвэрийн зээл маш амжиллтай эргэн төлөгдөж байна.Тиймээс одоо цахилгаан эрчим хүчтэй болсон юм чинь уг ажил улам амжилттай хэрэгжих байх гэж найдаж байгаа.

Тиймээс цахилгаан гэх сайн сайхантай холбодож өгсөн бүх хүмүүстэй баярлалаа. Бид бүхний итгэлийг алдах ажиллаж байгаа УИХ-ын гишүүн Х.Баттулга, Д.Ганбат нартаа үнэхээр их талархаж байгаагаа сумын нийт иргэдийн өмнөөс илэрхийлмээр байна.

 Ийнхүү тус сумын жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг иргэд цахилгаантай болсоноор ажлын бүтээмж нь сайжрах бүрэн боломж нээгдлээ. Тус сумын иргэн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч Ц.Идэрмөнх “Би сум хөгжүүлэх сангаас гурван жилийн өмнө долоон сая төгрөгийн зээл авсан.


УИХ-ын гишүүн Х.Баттулга, Д.Ганбат нартаа үнэхээр их талархаж байгаагаа сумын нийт иргэдийн өмнөөс илэрхийлмээр байна

Улмаар авто засварын газар нээн эхнэртэйгээ ажиллуулсан. Машин засар, цахилгаан гагнуур хийх гээд гагнуураар хийж болох бүх л юмыг хийдэг. Эрчим хүчтэй холбогдох сургаар нэлээн өртөг өндөртэй нэлээн олон багаж хэрэгсэл авч бэлдсэн. Гэсэн хэдий ч уг ажил удааширсан учир хэрэглэж чадахгүй зөвхөн мотор ажиллуулан бүх зүйлээ хийдэг байлаа.

Учир нь цахилгаан хязгаарлалттай, хүч муутай учир цахилгаанаар ажилладаг тоног төхөөрөмжөө ашиглаж чаддаггүй байлаа. Харин хүчин чадал өндөртэй цахилгаан эрчим хүчтэй болсон учир маш их баяртай байна. Тиймээс нийт ард түмнийхээ өмнөөс тог цахилгаантай болгож өгсөн хүмүүстэй баярлалаа” гэж байсан юм.


Д.Энхтөр: Монгол Улсын цахилгаанаар хангах боломжгүй газарт манай сум ордог байсан

/Баянцагаан сумын Засаг дарга/

-Баянцагаан суманд олон бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаа. Гэхдээ хамгийн баяртай буюу нэг дугаарт гэж хэлж болох үйл явдал бол төлөрсөн эрчим хүчинд холбогдож байгаа явдал юм. Шинжлэх ухаан техник технологи хөгжиж буй XXI зуунд бид эрчим хүчний найдвартай төвлөрсөн эрчим хүчид холбогдоогүй, сэргээгдэх эрчим хүчээр ард иргэдийг хязгаарлалттай хангаж байсан. Цахилгаан дагаад хөгжил ирнэ гэдэгт найдаж байгаа. Хэдхэн жилийн өмнө манай сум Монгол улсын төвийн цахилгаан эрчим хүчинд холбох боломжгүй хэмээн улаанаар тэмдэглэгдсэн газрын сумын тоон дотор цохиж явсан. Гэтэл олон саад бэрхшээлийг даван туулж биднийг нийдвартай эрчим хүчтэй холбогж өгсөнд баяртай байна.

  Ж.Отгонмягмар: Баянхонгор аймгийн гурван сумыг найдвартай эрчим хүчээр хангалаа


-Монгол Улсын түүхэнд нэг өдөр гурван сум цахилгаанд холбогдсон түүх байхгүй-

Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Өндөр, Баянцагаан гэсэн гурван сум нэгэн зэрэг 24 цагийн төвийн эрчим хүчинд холбогдлоо. Мэдээж хөдөө орон нутаг хөгжих, төрийн үйлчилгээг ард түмэнд шуурхай хүргэхэд хамгийн хэрэгцээтэй зүйл бол цахилгаан, эрчим хүч гэдэгтэй маргах хүн байхгүй биз.

Баянхонгор аймгийн Баянлиг сумын “Баянлиг” дэд станцын өргөтгөл, Баянлиг-Шинэжинст сумын хооронд 127 км 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, 35/15 кВ-ын 630 кВа чадалтай “Шинэжинст”дэд станцын барилга угсралтын ажил бүрэн хийгдэж дуусаад ашиглалтад ийнхүү орлоо.

Өнгөрсөн даваа гарагт болсон нээлтийн үйл ажиллагаанд  УИХ-ын гишүүн Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, ЭХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбаатар, Төрийн өмчийн хорооны дэд дарга Ж.Төмөрбаатар болон бусад албаны хүмүүс оролцлоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж