С.Бямбацогт: Манайх бусад намуудад байр бэлэглэж байсан юм шүү

Хуучирсан мэдээ: 2014.10.23-нд нийтлэгдсэн

С.Бямбацогт: Манайх бусад намуудад байр бэлэглэж байсан юм шүү

Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудалд “Шударга ёс” эвслийнхэн завсарлага авсан даруйд МАН-ынхан суудлаасаа ч босолгүй хэвлэлийн хурал зарлаж буйгаа дуулгав. Тэд Н.Алтанхуягийг огцруулах ямар шаардлага байгаа талаар мэдээлэл өгсөн юм. УИХ дахь МАН-ын булгийн дарга С.Бямбацогтоос зарим зүйлийг тодруулав.


-Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар танай нам ямар үндэслэл гаргав?

Хэлэлцэх асуудлын дараалал буруу боллоо гэж үзэж байна. Эдийн засгийн байдал хүндэрсэн энэ үед ажиллаж чадахгүй байгаа Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг эхлээд хэлэлцэх нь зөв. Эрх баригч намынхан өөрсдөө төрийн ажлыг гацааж, цалгардууллаа.


-Түүнийг огцруулах танай намын өргөх бичигт АН-ын гишүүд нэгдсэн гэх мэдээлэл байна?

АН болон эвслийн 10 гаруй гишүүн дэмжиж буйгаа илэрхийлээд байна. Тэд удахгүй гарын үсгээ зурж баталгаажуулах байх. Ер нь шинэчлэлийн гэх Засгийн газар байгуулагдсанаас хойшхи хоёр жилийн хугацаанд төсөв, мөнгөний бодлогын уялдаа холбоо алдагдаж, өр зээл их хэмжээгээр авч, үр ашиггүй зарцуулсны улмаас эдийн засаг бүх төвшиндөө хүндэрч, ард түмний амьдрал доройтлоо.

Валютын ханшийн хямрал, төлбөрийн тэнцлийн алдагдал хэр хэмжээнээс хэтэрч, олон мянган аж ахуйн нэгж дампуурлаа зарлаж, ажилгүй, орлогогүй монгол хүний тоо нэмэгдэж, санхүү, эдийн засгийн хямрал улс оронд минь бодитойгоор нүүрлээд байна. Энэ өөрөө маш том шалтгаан.


-Танай намынхан Лениний музейг “Алтжин” компанийн захирал Г.Алтанд барьцаалсан гэх юм. Барьцаанаас хэзээ гаргаж өгөх вэ?

-Манай нам засаг барьж байхдаа улс төрийн бусад намуудын үйл ажиллагааг тогтворжоосой гэсэндээ өөрийн эзэмшилд байсан хэд, хэдэн байраа намуудад өгсөн. МоАХ-ын ордонгоос эхлээд бишгүй олон байраа үнэгүй өгсөн шүү.

Улс төрийн ёс зүй гэж байх ёстой. Үүнийг санаж байх учиртай юмсан. Харин Лениний музейн хувьд манай намын эзэмшлийнх. Өөрийн эзэмшилд байгаа байгууламжаа барьцаалж зээл авах асуудал байдаг шүү дээ. Тийм л зарчимтай.Эх

 

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж