Эболатай тэмцэхэд дахин дөрвөн сар шаардлагатай | News.MN

Эболатай тэмцэхэд дахин дөрвөн сар шаардлагатай

Хуучирсан мэдээ: 2014.10.23-нд нийтлэгдсэн

Эболатай тэмцэхэд дахин дөрвөн сар шаардлагатай

Эбола вирустай тэмцэхэд наад зах нь дахиад дөрвөн сар хэрэгтэй гэж Олон улсын Улаан загалмайн удирдлагын үгнээс иш татан Agence France-Presse мэдээлж байна.

 

Олон улсын улаан загалмайн нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Эльхаж Ас Си аюулгүй байдлын шаардлагатай арга хэмжээнүүдийг дурьдахдаа “сайн тусгаарлалт, сайн эмчилгээ, нас барагчдыг нутаглуулах сайн бөгөөд хүндэтгэлтэй хандлага” зэргийг нэрлэжээ.

 

Халдварт өвчнийг ялан дийлэхэд дөрвөөс зургаан сарын хугацаа шаардлагатай гэж Эльхаж Ас Си хэлсэн байлаа.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

orgil 2014-10-23 112.72.13.124

boltugai

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж