УИХ-ын дарга Хятад улсад айлчилна

Хуучирсан мэдээ: 2014.10.23-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга Хятад улсад айлчилна

УИХ-ын дарга З.Энхболд БНХАУ-д албан ёсны айлчлал хийхээр ирэх даваа гаригт тус улсыг зорих юм байна.

Айлчлалын хүрээнд хоёр орны парламент хоорондын харилцааны байнгын ажиллагааг бэхжүүлэх баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөжээ. Мөн бусад асуудлаар Засгийн газар, аж ахуйн нэгжүүдийн хооронд хамтран ажиллах гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах ажлыг амжуулах юм байна. Мөн цаашид Төрийн тэргүүнүүдийн айлчлалын хүрээнд гарын үсэг зурсан баримт бичгүүдийг ажил хэрэг болгохын төлөө Засгийн газар цаг алдалгүй шуурхай ажиллаж, үр дүнд хүргэх хэрэгтэйг УИХ-ын дарга онцолж байв.


Ж.МАРАЛ

Эх сурвалж: medee.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж