Налайх дүүргийн залуус чууллаа

Хуучирсан мэдээ: 2014.10.23-нд нийтлэгдсэн

Налайх дүүргийн залуус чууллаа

Налайх дүүргийн залуус чуулж, залуучуудын холбооны тэргүүнээ сонголоо. Залуучуудын хувьд тэднийг төлөөлж, төрд дуу хоолойгоо хүргэх, манлайлах, идэвхижүүлэх, чиглүүлэн удирдах, залуучуудруу чиглэсэн олон ажлыг хийж хэрэгжүүлэх гээд өөрсдийн төлөөлөл болох чадварлаг залууг сонгох сонголт налайх дүүргийн залуучуудын өмнө нээлттэй, ил тод санал хураалтаар явагдсан юм.

Налайх дүүргийн залуучуудын холбооны тэргүүнд С.Ялалт /Налайх дүүргийн Татварын хэлтсийн дарга/, Н.Содном /Налайх дүүргийн МСҮТ-ийн нийгмийн ажилтан/, Б.Баттөгс /Налайх дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн эмч/ нарын  залуус өрсөлдөж,  санал хураалтаар С.Ялалт 89 хувийн санал авч сонгогдсон байна. Дүүргийн чуулганд МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат, Налайх дүүргийн ИТХ-ын дарга А.Ганболд, Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын орлогч Ч.Одонхүү нар оролцож,  залуучуудын дуу хоолойг сонсч, тэднийг дэмжиж хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм.

Д.ЦЭЭНЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж