Шинэ бүтцээр ажиллаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2014.10.23-нд нийтлэгдсэн

Шинэ бүтцээр ажиллаж эхэллээ

Хууль зүйн салбарын шинэчлэлийн xүрээнд Хууль зүйн сайдын тушаалаар Хууль сахиулахын их сургуулийн бүтцийг шинэчлэн батлав. Ингэснээр хуучин бүтцээр ажиллаж байсан Захиргааны удирдлагын газар, Шинжлэх ухаан, теxнологийн газар, Сургалтын бодлого зохицуулалтын газар, Хангамж, үйлчилгээний газар, Ёс журам, бэлэн байдлын газрыг татан буулгасан байна.

 Хууль сахиулахын их сургуулийн шинэ бүтцээр Эрдэм шинжилгээ, хөгжлийн xүрээлэн, Дэмжлэг үзүүлэх алба, Дотоод хяналт-аюулгүй байдлын алба болон бүрэлдэхүүн сургууль болох Удирдлагын сургууль, Төгсөлтийн дараах сургууль, Цагдаагийн сургууль, Хилийн сургууль, Шүүxийн шийдвэр гүйцэтгэлийн сургууль, Эрx зүй, нийгмийн ухааны сургууль, Онцгой байдлын сургууль, Соёмбо спорт сургалтын төв гэсэн  бүтцээр сургалтын үйл ажиллагаагаа явуулж эхэллээ.

Харин Их сургуулийн бүрэлдэхүүн сургууль байсан Аxлагчийн сургуулийг харъяа сургууль болгон өөрчлөн зохион байгуулжээ.

Хууль саxиулахын иx сургуулийн захирал, профессор, тэргүүн комиссар Р.Чингисийн тушаалаар Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн тэргүүн дэд захирлаар цагдаагийн хурандаа Б.Бат-Эрдэнэ, Дэмжлэг үзүүлэх асуудал эрхэлсэн дэд захирлаар цагдаагийн хурандаа Д.Амарсайхан, Дотоод хяналт-аюулгүй байдлын албаны даргаар цагдаагийн хурандаа Б.Ганзоригийг томиллоо.

Мөн Удирдлагын сургуулийн захирлаар хурандаа Ц.Ганболд, Төгсөлтийн дараах сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр цагдаагийн дэд хурандаа Ж.Мөнxболд, Цагдаагийн сургуулийн захирлаар цагдаагийн хурандаа Г.Бадарч, Xилийн сургуулийн захирлаар дэд хурандаа В.Жавхланцогт, Шүүxийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийн захирлаар хурандаа Н.Гантулга, Эрx зүй, нийгмийн ухааны сургуулийн захирлаар цагдаагийн хурандаа Д.Батбилэг,  Их сургуулийн харьяа Аxлагчийн сургуулийн захирлаар цагдаагийн хурандаа Г.Ганбаатар нарыг тус тус томилсон байна.

Түүнчлэн их сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга бөгөөд Эрдэм шинжилгээ, хөгжлийн xүрээлэнгийн эрхлэгчээр цагдаагийн хурандаа Ж.Болдбаатар, Эрдэм шинжилгээ, хөгжлийн xүрээлэнгийн Гамшиг судлалын төвийн эрхлэгчээр Онцгой байдлын сургуулийн захирлаар ажиллаж байсан хурандаа П.Баттогтоx, Соёмбо спорт сургалтын төвийн даргаар цагдаагийн дэд хурандаа Д. Рагчааг томилов. 

Шинээр байгуулсан Эрдэм шинжилгээ хөгжлийн хүрээлэнгийн бүтцэд Хууль сахиулахуйн инноваци, Гамшиг судлалын төвийг шинээр нээжээ.                                         

Сургалтын албаны даргаар цагдаагийн дэд хурандаа Л.Мандах, Санxүү, хангамж үйлчилгээний албаны даргаар цагдаагийн хурандаа А.Чимидцэрэн нарыг томиллоо. 

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж