Audi RS7 өөрөө жолоодогч машин хурдны рекорд тогтоов | News.MN

Audi RS7 өөрөө жолоодогч машин хурдны рекорд тогтоов

Хуучирсан мэдээ: 2014.10.23-нд нийтлэгдсэн

Audi RS7 өөрөө жолоодогч машин хурдны рекорд тогтоов

Германы автомашин үйлдвэрлэгч Audi компани өөрөө жолоодогч автомашины дээд хурдыг тогтоосон тухай BBC мэдээлжээ.

Тус компанийн RS7 загварын автомашин цагт 149 миль буюу 240 километр/цаг хүртэл хурдалжээ. Франкфурт хотын баруун хэсэгт орших Хокенхайм уралдааны зам дээр тэд машинаа туршсан юм байна. Формула нэгийн гран пригийн уралдаан болдог энэ тойргийг RS7 ердөө хоёр минутын хугацаанд туулжээ. Өнгөрсөн ням гаригт болсон энэ туршилт амжилттай болсон ч шинжээчид дахин хэд хэдэн зүйлсийг нь сайжруулах ёстой байгааг онцолсон юм.

Уг машин нь гадна талдаа суурилуулсан камер, лазер скайнер, байршил тогтоогч, радио долгион зэрэг олон зүйлсийн тусламжтай өөрийгөө жолооддог юм байна.

Т.БИЛГҮҮН

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж