Лебронгүй &#34Кавалерс&#34 багийнхан &#34М.Гриззлис&#34-т хожигдлоо

Хуучирсан мэдээ: 2014.10.23-нд нийтлэгдсэн

Лебронгүй &#34Кавалерс&#34 багийнхан &#34М.Гриззлис&#34-т хожигдлоо

НБА-гийн 2014-2015 оны улиралын тоглолт эхлэхэд зургаан хоног үлдээд байгаа билээ. Тэгвэл өнөөдөр есөн урьдчилсан тоглолт болсон бөгөөд Мемфис Гриззлис өөрийн цэнгэлдэх болох FedExForum-д Клевлэнд Кавалерс багтай тоглолоо.

Тоглолтын эхний хагас 44-42 харьцаагаар Кавалерс илүүрхэж хожсон ч сүүлийн буюу дөрөвдүгээр үед Мемфисийн сэлгээнээс гарч тоглосн Leuer гайхалтай тоглолт үзүүлж 10 оноог авснаар багаа 92-96 харьцаагаар ялахад тусалжээ. Тус баг нь өнөөдөр хожсоноор урдчилсан тоглолтод 3 хожил 4 хожигдолтой явж байгаа бол Кавалерс 5 хожил, 2 хожигдолтой байна.

Мемфисээс Марк Газол 16 оноо, 9 самбараас бөмбөг авч, 2 хаалтыг гүйцэтгэж багаа тэргүүлсэн бол эсрэг багаас Леброн Жеймс өнөөдөр талбайд гараагүй бөгөөд Кари Ирвинг 16 оноо, 3 оновчтой дамжуулалт, 1 хаалтыг гүйцэтгэжээ.

Бусад тоглолтууд
Хьюстон Рокетс 90-89 Орлондо Межик
Бруклин Нетс 86-100 Бостон Селтикс
Вашингтон Уйзардс 100-103 Нью-Йорк Никс
Макаби 85-92 Торонто Репторс
Клевлэнд Кавалерс 92-96 Мемфис Гриззлис
Минносато Тембэруовлз 110-91 Милоуки Багс
Атланта Хаукс 117-107 Сан-Антонио Спөрс
Портленд Трэйл Блэйзэрс 86-94 Лос Анжелес Лейкэрс
Финикс Санс 105-108 Лос Анжелес Клиппэрс

 

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж