Ц.Даваасүрэнгийн асуулгад хариулжээ | News.MN

Ц.Даваасүрэнгийн асуулгад хариулжээ

Хуучирсан мэдээ: 2014.10.23-нд нийтлэгдсэн

Ц.Даваасүрэнгийн асуулгад хариулжээ

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад “Монгол мал” хөтөлбөрийг батлах тухай УИХ-ын 2010 оны 23 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх асуулга тавьсан билээ. Гишүүний тавьсан асуулгад Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндорж хариу ирүүлжээ.

Сайд Ш.Түвдэндорж “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн тавдугаар зүйлд тусгасан үндсэн шалгуур үзүүлэлтийн хүрэх үр дүнгийн биелэлтийн 2013 оны байдлаарх дүнг хүснэгтээр хавсарган мэдээлсэн байна. Хөтөлбөрийн талаарх тайлангаас харвал Монгол Улсын үхэр, тэмээн сүргийн 98,5 хувь, бог малын 99,7 хувь нь бруцеллёц өвчнөөс, адууны 99,7 хувь нь ям болон халдварт цус багадах өвчнөөс, саалийн үнээний 98,5 хувь нь лейкоз өвснөөс эрүүлжсэн гэж дурджээ. Мөн малын өвчнийг оношлох явуулын үйлчилгээтэй долоон лабораторитой болсон гэдгийг онцолсон байна.

Асуултын хариултыг дэлгэрэнгүйгээр нь хүргэж байна.

Л.ХАЛИУ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЛУЙВАРЧИН №1 2014-10-23 49.0.130.179

Энэ нөхөр хүний газрыг яаж булаасан талаараа тайлбар хийх болоогүй юү? Нэг муу сайд монгол улсын иргэний сууцийг газартай тэгшилж, газрыг өөрийн болгосон явдал гэмт хэрэг биш үү? эНЭ АСУУЛТАНД ан ЫНХАН ХАРИУЛАХ ЁСТОЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж