Айверсон тэнэмэл амьдралаар амьдарч байна

Хуучирсан мэдээ: 2014.10.23-нд нийтлэгдсэн

Айверсон тэнэмэл амьдралаар амьдарч байна

Алдарт сагсан бөмбөгч А.Айверсон гуйлга гуйж, тэнэмэл амьдралаар амьдарч байна

НБА-ийн бүх цаг үеийн шилдэг сагсан бөмбөгчдийн нэг Аллен Айверсон Атланта хотын “Lenox Mall” дэлгүүрийн гадна гуйлга гуйгаад сууж байсан талаар “The News Nerd Staff” сонин мэдээлсэн байна. Сонинд бичсэнээр сагсан бөмбөгч бохир хувцастай, сахал үсэндээ баригдсан байсан бөгөөд тус цогцолбороор үйлчлүүлэгчдээс байнга мөнгө гуйж байсан гэнэ. Үйлчлүүлэгчдийн гомдлын дагуу тэндхийн  аюулгүй байдлыг хангах албаныхан гуйлга гуйж байгаа хүнийг хөөхөөр очоод шоконд орсон  талаараа сонинд “Гуйлга гуйж байгаа хүн багадаа шүтэн биширдэг байсан алдарт сагсчин байхыг хараад маш  их цочирдсон. Айверсон цогцолборт үлдээхийг хүссэн. Миний баатар дэлгүүрт үлдээхийг хүссэн нь надад маш хэцүү байсан. Ийм газар түүнийг харах үнэхээр гунигтай байсан. Буцаад нэр хүндтэй болно гэж найдаж байна” хэмээн ярьжээ.  

Алдартай сагсан бөмбөгч Аллен нэгэн цагт манай гарагийн од нь байсан боловч тэр дэндүү үрэлгэн, хайнга нэгэн байсан нь өнөөдөр ийм байдалд хүрэхэд нөлөөлжээ. Тэр хар тамхинд донтож, шоу цэнгээнд толгойгоо мэдүүлж гэр бүлээ хайхраагүйн улмаас эхнэр нь түүнээс салсан билээ. 2012 онд шүүх хурал болж Нэгдсэн улсын шүүхээс эхнэр хүүхэддээ хуулийн дагуу тэтгэмж олгох шийдвэр гаргахад Аллен хоёр хармандаа гараа хийгээр “Надад хачиртай талх авах ч мөнгө” алга гэж хэлж байжээ. Мөн 2012 онд нэгэн алт мөнгөний дарханд хийлгэж зүүсэн алт, мөнгөн эдлэлийн үнэ болох 859,896 долларыг түүнээс албадан гаргуулах Шүүхийн шийдвэр хүртэл гарч байжээ. Хамгийн сүүлд тэрээр маш том хувийн харш худалдаж авсан боловч улсад төлөх ёстой газрын болон үл хөдлөх хөрөнгийнхөө татваруудыг төлж чадахгй байсны улмаас хаагдаж албадан дуудлага худалдаагаар зарагдаж байжээ.

Эх сурвалж: www.polit.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж