УИХ-ын гишүүн асан Д.Дондог батлан даалтад гарлаа

Хуучирсан мэдээ: 2014.10.23-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн асан Д.Дондог батлан даалтад гарлаа

УИХ гишүүн асан Д.Дондог болон түүний туслах Д.Сайнбаяр, А.Батбилэг, Д.Ширнэндорж, А.Ариунболд нарт холбогдох хэргийг өнгөрөгч наймдугаар сард Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд шийдвэрлэж, ял оногдуулсан. Тэгвэл уг хэргийн давж заалдах  шатны шүүхээр өнөөдөр  хэлэлцээд  нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ. Учир нь мөрдөн  байцаалтын ажиллагаа дутуу хийсэн гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасантай холбогдуулан УИХ-ын  гишүүн асан Д.Дондогийн эрүүл мэндийн байдал, өндөр нас зэргийг харгалзан үзээд батлан даалтад гаргасан байна. Харин түүнтэй хамт 12-13 жилийн хорих ял сонссон Д.Сайнбаяр, А.Батбилэг нарын  цагдан хорих шийдвэрийг хэвээр үлдээжээ. УИХ-ын гишүүн асан Д.Дондогт бусдын эд хөрөнгийг залилан мэхэлсэн гэм буруутайд тооцон 10 жил нэг сарын хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх, түүний туслахаар ажиллаж байсан  Д.Сайнбаярт 12 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх,  “Сумбар” ХХК-ийн захирал асан А.Батбилэгт  13 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тус тус шийдвэрлээд байсан юм. Тэднийг бүлэглэн, барилга барих газар олж өгнө гэж бусдыг хуурч мэхлэн, залилж онц их хэмжээний буюу таван тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх хэргээр буруутгаж байгаа юм.  

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж