Бяцхан үрсийн тань аюулгүй байдал

Хуучирсан мэдээ: 2014.10.23-нд нийтлэгдсэн

Бяцхан үрсийн тань аюулгүй байдал

“Бяцхан охиныг цэцэрлэгийн багш нь зоджээ” гэсэн мэдээ та сонссон уу. Интернет, телевиз, сонин гээд л бүх л хэвлэл мэдээллээр энэ мэдээ цацагдсан. Энэ мэдээг сонсоод эх хүн бүрийн сэтгэл өвдсөн байх. Эх хүн л болсон хойно үр хүүхэддээ санаа тань зовж ажил дээрээ сэтгэл тайван сууж чадахгүй байгаа биздээ.

Та ажил дээрээсээ, уулзалт, хурал цуглаан гээд л томилолтоор явсан ч гэсэн хүүхдээ хэрхэн өсч байгааг мэдэхийг хүсдэг л биздээ. Тэгвэл хүүхэддээ санаа зоволтгүй ажлаа хийж амжилт гаргахад чинь iBaby хяналтын камер туслах болно.

Энэхүү хяналтын камерийг та гэртээ, хүүхдийнхээ цэцэрлэг гээд хаана ч байрлуулж болно. Байрлуулахад хялбар тул цаг алдах, мэргэжлийн хүн хөлсөлж мөнгө үрэх  шаардлага гарахгүй.

Интернетэд холбогдон ажиллах ба нэг камерт хэдэн ч тооны төхөөрөмж холбогдох боломжтой. Харин яг тухайн агшинд 4 төхөөрөмж зэрэг харах, удирдах боломжтой. Мөн нэг ухаалаг төхөөрөмжид хэдэн ч ийм камерыг суулгах боломжтой тул танд том өрөө, жижиг өрөө, гал тогоо, нойлын өрөө гээд л хүүхдээ хаана юу хийж байгааг мэдэх боломжийг өгнө.

Үүнээс гадна та хүүхдийнхээ өхөөрдөм дүр төрхтэй хоромхон агшиныг зураг болгон үлдээх боломжтой. Энэхүү камерийн бас нэг давуу тал бол чанга дуу, огцом хөдөлгөөн мэдрэгчтэй тул хүүхэд чангаар орилох, уйлах, унаж бэртэх  зэрэг үйлдэл хийх үед холбогдсон төхөөрөмжүүдэд дуут дохио өгдөг.

Камерийг ухаалаг утас, төхөөрөмж дээр суулгахад маш хялбар бөгөөд түүнийг хянах удирдахад тусгай компьютер, програм хангамж зэрэг шаардагдахгүй тул танд хялбар байх болно.

Бяцхан үрсээ хэрхэн өсч буй агшиныг хором бүрт хараад зогсохгүй, бусдын халдлагаас хамгаалахыг хүсвэл та www.pc-mall.mn сайтын онлайн худалдаагаар iBaby хяналтын камерийг хамгийн хямд үнээр аваарай.

Бяцхан үрсийг тань бид ч бас хамгаална.

Онлайн худалдааны шинэ эрин үе, PC mall их дэлгүүр.

www.pc-mall.mn – Илүү хямд, илүү хялбар

Утас: 9990-3535

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж