Нохойд үржлийг саатуулах мэс засал хийгдээд байна

Хуучирсан мэдээ: 2014.10.23-нд нийтлэгдсэн

Нохойд үржлийг саатуулах мэс засал хийгдээд байна

Орхон аймгийн Баян-Өдөр сумын долоо хоногийн ажлын мэдээг хүргэж байна. (2010.1013-17)

– Асран хамгаалагч харгалзан дэмжигч тогтоолгохыг хүссэн 2 иргэний хүсэлтийг хүлээн авч судлан шийдвэрлэсэн.

– Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, тамхины хяналтын тухай хуулийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг гаргаж аймгийн Хууль зүйн хэлтэс, аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСЗ-д хүргүүлсэн.

–  Эзэмшиж буй газраа өмчилж авахыг хүссэн 15 иргэн, газар эзэмших хүсэлтэй 3 иргэн, газар эзэмших эрхээ шилжүүлэх хүсэлтэй 3 иргэний өргөдлийг хүлээн авч шийдвэрлэсэн.

–  Засаг даргын захирамжийн дагуу Эрдэнэ, Дэнж, Уртын гол багуудад зөвшөөрөлгүй хашаа барьсан иргэдийн газрыг чөлөөлж нийт 100 шон хураан авч 20 нэгж талбарыг албадан буулгалаа.

–   ГХБХБГ-ын өмчлөлийн мэргэжилтнээс аймгийн Засаг даргын захирамжийн дагуу 148 иргэнд шинээр газар өмчүүлсэн.

–   Сумын хэмжээнд ургаж хураалт төмс 1835.84 тн, хүнсний ногоо 928 тн, үр тариа 1061 тн, малын тэжээл 17 тн хураалт хийлээ. Малчдын хүчээр 6620 тн өвч, 27.3 тн гар тэжээл, 39 тн хужир шүү бэлтгэсэн мэдээтэй байна.

–  Нохой муурын үржлийг зогсоох төслийн хүрээнд 40 гаруй нохойд үржлийг саатуулах мэс засал хийгдээд байна.

–  3-р улирлын Зоогийн газар, Зочид буудал, Бизнес регистрийн БР-1 мэдээг хүлээж авах ажил 70 хувьтай явагдаж байна.

–   Их залуу багийн өрхийн эмнэлгийн эхчүүдийн амрах байрыг тохижуулах тоног төхөөрөмж нийлүүлэх ажлын тендерийн бичиг баримтыг бэлтгэн тендерийг 2014 оны 10 дугаар сарын 16-нд зарласан.

– ОНО хийгдсэн 22 ажлыг хүлээн авах ажлын хэсэг 15 бүлгийн ажилтай танилцан холбогдох заавар зөвлөмжийг өгч ажиллаж байна.

–   Монгол улсын засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний Баян-Өндөр сумтай холбоотой заалтын биелэлтийг гаргаж Аймгийн ХШҮ-ний тасагт хүргүүллээ.

– Орхон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014.04.30-ны 47 дугаар тогтоолын биелэлтийг гаргаж АИТХ-ын тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан ажилтан хүргүүллээ.

–  Байнгын асаргаа шаардлагатай  ахмад настан, ХБИ-ийг асарч байгаа 7 иргэнд тэтгэмж олгох, рашаан сувилалд амарсан 2 иргэнд зардал олгох, түлээ болон орон сууцны хөнгөлөлтөд хамрагдах 24 иргэнд мөнгө олгох тухай захирамжийг төлөвлөн гаргаж НХҮХ-т хүргүүллээ.

–  Сумын АДЗ 2014 оны 10 сарын 16-нд хуралдаж Хөгжлийн бэрхшээлтэй иргэний 1 төсөл, Олон нийтэд түшиглэсэн халамжийн үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх 9 байгууллагын төсөл болон түлээ, орон сууцны хөнгөлөлтөд хамрагдахыг хүссэн 8 иргэний өргөдлийг хэлэлцэж төслүүдийг дэмжин НХҮХ-т хүргүүлэн, 8 иргэний өргөдлийг хуулийн заалтад нийцэхгүй тул буцаахаар тус тус шийдвэрлэв.

–   Аймгийн Засаг даргын 2014 оны А/509 тоот захирамжийн дагуу 2014 оны 2 дугаар ээлжийн цэрэг татлагын ажлыг 10 дугаар сарын 15-16 ны хооронд цэргийн хэлтэстэй хамтран зохион явуулж 22 багийн цэргийн насны иргэд хамрагдан Цэрэг татлагын ажил 75,6% тай явагдаж өндөрлөлөө.

–   Цэрэг татлагаар чөлөөлж өгөхийг хүссэн 62 иргэний өргөдлийг хүлээн авч 100 % шийдвэрлэв.

–  Малчин багийн шилжилт хөдөлгөөнийг Баян-Өндөр сумын ЗДТГ-т 10 дугаар сарын 13 ны өдөр зохион явуулж  аймаг хот уруу 79, баг хооронд 288 нийт 367 иргэний шилжилт хөдөлгөөнийг хийсэн.

–   2015 онд орон нутгийн хөгжлийн сангаар хийгдэх ажлын эрэмбийн хурлыг баг тус бүрээр хийж, тогтоолыг хүлээн авч сумын хэмжээнд нэгтгэх ажил эхлээд байна.

–  Сумын ЗДТГ-аас удирдамж гарган аймгийн ЗДТГ-ийн хотын захирагчийн алба, Холбогдох багийн ажлын албатай хамтран СӨХ-дын өвөлжилтийн бэлтгэл ажлын биелэлтэд хяналт тавьж дүнг сумын Засаг даргад мэдээллээ.

–   Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дэргэдэх Хүүхэд, залуучуудын хөгжлийн төвийн нээлтэд 21 багийн нийгмийн ажилтан, багийн иргэд оролцлоо. 

–  Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний төсөл хэрэгжүүлж байгаа Монгол дизайнер сургалтын төвийн “Монгол, буриад гутал оёх” сургалтад хамрагдах хүсэлт гаргасан 21 багийн өрхийн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрийн хүрээнд сонгогдсон зорилтот бүлгийн ажилгүй 42 иргэний материалыг НХҮХ-т хүргүүллээ.

–   Согоот баг Кимчиний үйлдэврлэл эрхлэх хүсэлтэй 1 иргэний өргөдлийг хөдөлмөрийн хэлтэст зуучиллаа.

Эх сурвалж: http://erdenet.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж