Эболагаар 443 эрүүл мэндийн ажилтан өвджээ | News.MN

Эболагаар 443 эрүүл мэндийн ажилтан өвджээ

Хуучирсан мэдээ: 2014.10.23-нд нийтлэгдсэн

Эболагаар 443 эрүүл мэндийн ажилтан өвджээ

Пүрэв гариг бүрт болдог энэ уулзалтын эхэнд эбола вирусийн халдварын тархалт, халдвараас сэргийлэх, бэлэн байдлыг хангах, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайд Н.Удвал танилцууллаа.

Энэ сарын 19-ний байдлаар Гвиней, Либери, Сьерро-Леон, Нигер, Сенегал, Испани, АНУ, БНАКУ зэрэг 8 улсад эбола вирусын нийт 10002 тохиолдол бүртгэгдэж, 4926 хүн нас барсан. Эдгээрийн 443 нь эрүүл мэндийн ажилтнууд байна. Сүүлийн 7 хоногт 717 хүн шинээр өвчилж, 322 хүн нас баржээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг өнгөрсөн 8 дугаар сард гаргуулж, Эрүүл мэндийн сайдын тушаалаар тандалт, хариу арга хэмжээний заавар гаргасан. Засгийн газрын энэ сарын 346 тоот тогтоолоор 477 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлүүлж, урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах ажлыг зохион байгуулж байна.

Улсын онцгой комиссын шийдвэрээр Эрүүл мэндийн сайдаар ахлуулсан салбар хоорондын ажлын хэсгийг 10 дугаар сард байгуулсан. ДЭМБ-аас 160 гаруй сая төгрөгийн оношлуур, хамгаалах хувцас хэрэгсэл, мэдээлэл сурталчилгаанд зарцуулж байна. ХӨСҮТ-д мэргэжлийн 4 багийг сургаж, нөөцийн 50 ор бэлтгэлээ. Сургалт, сэрэмжлүүлэг, гарын авлага, зурагт хуудас, зорчигчдод зориулсан зөвлөмж гарган иргэдийг мэдээллээр хангаж байна гэж Эрүүл мэндийн сайд хэллээ.Мөн Н.Удвал сайд тус салбарт 2014 онд хийгдсэн хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл өглөө. Ерөнхий сайдын төсвийн багцаас 23,9 тэрбум төгрөг зарцуулж, 11 аймагт оношилгооны төв байгуулсан нь оношилгоо, шинжилгээ хийлгэхээр нийслэлийг зорьдог иргэдийн урсгалыг 30-40 хувь бууруулсан.

21 аймаг телемедцинийн сүлжээнд холбогдлоо. Цусны даралтын аппаратыг аймаг, нийслэл, сум, дүүрэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд олголоо. Сүрьеэ өвчнийг оношилж илрүүлэхэд 76 хоног зарцуулдаг байсан бол GeneXpert тоног төхөөрөмж нэвтрүүлснээр 2 цагт оношилдог боллоо. Ерөнхий сайдын төсвийн багцын 2 тэрбум төгрөгөөр хүүхдийн зүрхний ангиографийн лабораторийг байгуулж, зүрхний гажигтай хүүхдүүдэд тусламж үзүүлж чаддаг боллоо зэрэг мэдээллийг Эрүүл мэндийн сайд хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.     

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2014-10-23 64.235.154.36

1976 онд Конго улсын Зайрт Эбола голын эрэгт илэрсэн өвчин бөгөөд сармагчин, шимпанзе, горилло, махчин далавчит амьтан сарьсан багваахайгаар дамжин ирсэн бөгөөд 5 төрөлийн дүрс өөрчилсөн вирусын хэлбэртэй дэгдсэн. Үхлийн Эбола вирус гэж нэрлээд байгаа. Өндөр халуурч бөөлжих,цусаар гүйлгэх,нүд хамраас цус алдах,үе мөчөөр өвдөх, арьсан дээр улаан тууралт гарах сонгомол шинжээр илэрдэг өвчин.Өвчилсөн хүнд хүрч болохгүй, ялгарч байгаа нус,цус,шүлс,хөлс,өтгөн шингэн, үрийн шингэнээр хүнээс хүнд халдаж 2-21 хоног дотор нуц байгаад дээрх шинжээр илэрч үхэлд хүргэдэг өвчин. Хүн бүр хувийн хамгаалалтаа л сайжруулчих хэрэгтэй. Тэгээд л болоо…

Avatar

KKKKK 2014-10-23 64.235.154.36

Эбола яах вэ? Хүйтэн сэрүүний улирал эхэлж байна. Монголд угаасаа зохицохгүй өвчин. Ирэх ч үгүй. Шал дэмий юманд мөнгө зарах шаардлага байна уу? Харин хил гаалийн хяналтаа маш сайжруулах хэрэгтэй. Бусад төрөлийн халдваруудаа барьж чадаж байгаа юм уу? Тэр бэлгийн замын халдварууд, цусаар дамждаг халдварууд, ДОХ,сүрьеэ, В, С вируст гепатит, тэр малаас хүнд халдаад байгаа зоонозын өвчинүүд, Боом, Т Тахал гээд голомтууд чинь хажууд сүүдэр мэт мандуулж байна шүү дээ. Одоо амьсгалын замын халдварууд Томуу, Томуу төст вирусын халдвар онилоод хүлээж байна шүү дээ. Сайд минь тэр мөнгө нэг хэрэгтэй оновчтой юманд зарцуулаарай даа.

Avatar

irgen 2014-10-23 202.179.8.210

ene zasgiin gazart hamgiin muu ajillaj baigaa salbar bol eruul mendiin salbar. ali ch duurgiin emnelegt ochson udrt urt daraal*****, hund surtal, bohir zavaan baidal. emch nar ni deerelhuu, ih zantai. Huviin emneleg bol tes uur nuhtsul baidaltai baidag

Avatar

Зочин 2014-10-23 150.129.141.80

Удвалын тархинд ард түмний памперс биш энхбаярын памперс бий

Avatar

zochin 2014-10-23 202.180.220.35

uun ebola bitgii balair. ter emnelguudee saijruul, ajlaa hii

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж