Хуучирсан мэдээ: 2014.10.23-нд нийтлэгдсэн

National Geographic Traveler Mongolia

Ц.Жаргалсайхан: Би нэг их мундаг аялагч биш, гэрэл зурагчин бүр ч биш. Зүгээр л явсан газрынхаа сонин сайхныг хүмүүстэй хуваалцах бас хувийн архивтай баймаар санагдсан учраас хөдөө гадаа явахдаа камер зүүж явдаг болоод жил л болж байгаа.
Дуу алдмаар гоё зураг авч үзээгүй, яг тийм зорилготой эсэхээ мэдэхгүй. Өөртөө зориулж шахуу авдаг учраас бүх зургандаа хайртай. Хүний өөрийн хамаагүй гэрэл зурганд улам дурлаж байгаа.
Гоё дүрслэл олж харахаараа баяр төрдөг. Дуран шагайхаараа анхаарал төвлөрдөг. Зургаа дарчихаараа нэг их сайхан амрах шиг санагддаг. Нүд баясаж, сэтгэл сэргэх бас тархи амрах агшин шиг байгаа юм. Jargalsaikhan Tseveendorj, Тэрхийн цагаан нуур.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж