Нийслэлийн 375 жилийн ойн хөтөлбөр | News.MN

Нийслэлийн 375 жилийн ойн хөтөлбөр

Хуучирсан мэдээ: 2014.10.23-нд нийтлэгдсэн

Нийслэлийн 375 жилийн ойн хөтөлбөр

10 дугаар сарын 23. Пүрэв гараг

10:00 “Нийслэл Улаанбаатар”, “Улаанбаатар хотын барилгажилтын түүх” “Шөнийн Улаанбаатар” “Эх орны голомт” номны 3 дугаар боть номын нээлт 


Нийслэлийн хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, шинээр хийгдсэн зам талбай зэргийг дүрсжүүлсэн “Дорнын сондор Улаанбаатар” дууны нээлт
Хаана: Блью Мон  төвийн 1 давхарт

 

10 дугаар сарын 24. Баасан гараг

09:00-15.00 Нийслэлийн 375 жилийн ойд зориулсан “Монголын нийслэл…нүүдлээс суурьшил“ эрдэм шинжилгээний олон улсын бага хурал
Хаана: “Blue sky tower” “ Diamond” хурлын танхимд
 
10:00  Төрийн албан хаагчдын “Төрийн албаны тангараг” өргөх ёслолын ажиллагаа
Хаана: Монголын хүүхдийн ордонд
 
11.00   “Урлахуйн гайхамшиг” багш сурагчдын хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэн
Хаана: Уран зургийн галарейд
                                               
10 дугаар сарын 25. Бямба гараг              
10:00 ЕБС-ийн сурагчдыг зарим байгууллагуудын үйл ажиллагаатай танилцуулах
Хаана: Чингисийн талбайгаас хөдөлнө
           
11:00 Санкт-Петербург хотод буй нэрт монголч эрдэмтэн Козловын гэр музейгээс авчирсан Улаанбаатар хоттой холбогдох гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт
– Богд хааны ордон музейгээс Хүн чулууны хонхорт байсан тэмдэг тавьсан хүн чулууг Улаанбаатар хотын музейд залах ёслолын ажиллагаа
– Д.Манибадарын “Нийслэл хүрээ” үзмэрийн хуулбарыг хийж, эх хувийг хадгалж музейд байрлуулах
11:00 Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Нийслэл өргөө” дартсын тэмцээн
Хаана: НЗДТГ-ын биеийн тамирын зааланд

 

10 дугаар сарын 27. Даваа гараг

10:30  “Тэргүүний өрх, гэр”-ийг шагнах ажиллагаа 
Хаана: Хангарьд ордонд
 
10:30 Нийслэлийн түүхэнд холбогдох архивын нэн үнэт болон гэрэл зургийн баримтаар  гаргасан ”Нүүдлийн хотоос – суурин хот” үзэсгэлэнгийн нээлт
Хаана: Үндэсний түүхийн музейд 11 дүгээр сарын 05-ний өдрийг хүртэл гарна
 
11:00 Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хотын хөгжлийн түүхийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт
Хаана: НЗДТГ-ын 2 давхарт
 
11:00 “Улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратеги” төслийн хэлэлцүүлэг
Хаана: Нийслэлийн иргэний танхимд
 
17:00 “Хороо сайхан бол хот сайхан” Хорооны Засаг дарга нарт зориулсан ёслол хүндэтгэлийн арга хэмжээ
Хаана: Нийслэлийн Иргэний танхимд                               
 
19:00 “Үйлсийн сайхан Улаанбаатар” мюзикл тоглоно
Хаана: Улаанбаатар чуулгын байранд    

 

10 дугаар сарын 28. Мягмар гараг

10:00   “Нийслэлийн хүндэт иргэн” цолоор шагнах, Ихэр хүүхдүүдтэй гэр бүлд байр олгох
Хаана: НЗДТГ-ын Б зааланд
 
11:00   Нийслэлийн иргэд, тэргүүний ажилтнуудад Төрийн одон медаль гардуулах ёслолын ажиллагаа
Хаана: НЗДТГ-ын А зааланд
 
12:00   Нийслэлийн иргэд, тэргүүний ажилтнуудад Нийслэлийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа
Хаана: НЗДТГ-ын Б зааланд
                                   
14:00 Нийслэлийн 375 жилийн ойд зориулсан Үндэсний бөхийн барилдаан
Хаана: Монгол бөхийн өргөөнд
 
19:00 Нийслэлийн шилдэг бүтээн байгуулалтын шагнал гардуулах ёслолын ажиллагаа
Хаана: Баянгол ресторанд

 

10 дугаар сарын 29. Лхагва гараг

08:00  “Улаанбаатар хотын түүх ба соёл” сэдвээр ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдад хичээл оруулах
Хаана: Ерөнхий боловсролын сургуулиудад
09:00  Нийслэлийн 375 жилийн ойд зориулсан НИТХ-ын хүндэтгэлийн чуулган чуулна
Хаана: Чуулганы хуралдааны танхимд
 
10:00 Улаанбаатар хот гэрэл зурагт “Шар бөсийн ордноос улсын нийслэл хүртэл” гэрэл зургийн явуулын үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаа
Хаана: Улаанбаатар хотын төв цэцэрлэгт
 
11:00  Нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт” хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Нийслэлийн           сүлдэт хуур цэнгүүлэх ёслол 
Хаана: Нийслэлийн анхны шав тавьсан цэцэрлэгт хүрээлэнд
           
11:40  Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Нийслэлийн туг мандуулах хүндэтгэлийн ёслолын ажиллагаа
Хаана: Их эзэн Чингисийн талбайд
                                               
12:00-22.10     Нийслэлийн 375 жилийн ойд зориулсан иргэдийн баярын ажиллагаа, 
Парад шоу, урлагийн тоглолтууд /гадаадын зочид, төлөөлөгчид оролцоно/
                                                                        /Тусгай хөтөлбөрөөр/
Хаана: Их эзэн Чингисийн талбайд
                       
13:30  “Их хотын хямдрал 375” хямдралтай, урамшуулалтай үзэсгэлэн худалдаа,
хоолны фестиваль зохион байгуулах
Хаана: Их эзэн Чингисийн талбайд,  бусад дэлгүүр худалдаагаар                             
13:30 Нийслэлийн удирдлагаар ажиллаж байсан хүмүүст хүндэтгэл үзүүлэх
Хаана: Хангарьд ордонд
 
15:00  Нийслэлийн 375 жилийн ойд зориулсан баярын хурал, “Хүүхдийн найрал дууны наадам” гала концерт         
Хаана: Соёлын төв өргөөнд
 
19:00  Нийслэлийн 375 жилийн ойд зориулсан “Эх орны Эх орон” концерт
Хаана: Соёлын төв өргөөнд
 
20:00-20:00  Их хотын үдэш – Рок, поп хамтлаг дуучдын тоглолт
Хаана: Их эзэн Чингисийн талбайд
                       
22.00   Баярын ёслолын буудлага
Хаана: Төв цэцэрлэгээс

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж