Улаанбаатараар дамжих хурдны замыг хэзээ барьж эхлэх вэ? | News.MN

Улаанбаатараар дамжих хурдны замыг хэзээ барьж эхлэх вэ?

Хуучирсан мэдээ: 2014.10.23-нд нийтлэгдсэн

Улаанбаатараар дамжих хурдны замыг хэзээ барьж эхлэх вэ?

-Москва-Бээжингийн хурдан төмөр замыг барих зардлын тооцоог 245 тэрбум ам.ам.доллар гэж Бээжин тооцоолжээ-

Москва-Бээжингийн хурдан төмөр замыг барих зардлын тооцоог 245 тэрбум доллар гэж Бээжин тооцоолжээ. Хятад технологио өгч, зам барих асуудлыг өөртөө авахад бэлэн гэнэ.

Москва-Бээжингийн хурдан галт тэрэгний зам барих өртгийг 1,5 их наяд юань ($245 тэрбум) гэж хятад мэргэжилтнүүд тооцоолсон бөгөөд замын урт нь 7000 км. Хурдан галт тэрэгний зам нь Хабаровск, Улаанбаатар, Эрхүү, Астана, Екатеринбург хотуудаар дамжина гэж “Жинхуа жибао” сонинд өгүүлжээ.

Москва — Бээжин гэсэн тээврийн коридор төслийг боловсруулах зорилгоор аравдугаар сарын 13-нд тунхагт  Орос, Хятад хоёр гарын үсгээ зурсан байв. Уг төсөлд Москва-Казанийн хурдан төмөр зам барих ажил багтаж байгаа. БНХАУ километр бүрээс $17 саяыг (барууны технологиор нэг км зам нь — $50 сая, харин хятад технологиор — $33 сая) хэмнэхээр амлаж байна. Хятадын тал технологио өгөөд замыг төлөвлөн барихад бэлэн гэдгээ илэрхийлжээ. Тэд үүнийхээ хариуд Оросоос эрчим хүчний түлш авах саналтай байгаа юм.

Энэ жилийн арванхоёрдугаар сарын 15  хүртэл Дундад улсын компаниуд төсөлд оролцох нөхцлийг боловсруулсан байх ёстой гэж "Хурдан зам» ОАО-ын тэргүүн Александр Мишарин сэтгүүлчдэд ярьжээ.

Москва — Бээжин хурдын зам төсөлд  Москва — Казань чиглэлийн хурдын зам орж байгаа бөгөөд түүнд Хятад 400 тэрбум рубль гаргахаар зөвшөөрсөн байгаа аж. РЖД (Оросын төмөр зам) ч Үндэсний баялгийн сангаас хөрөнгө авах өрөгдлөө гаргасан байна.

Тунхагт гарын үсэг зурсан мөн Хятад  хөрөнгө гаргахад бэлэн байгаа гэсэн ч шинжээчид уг төсөлд  итгэл муутайгаар хандаж байна. Ойрын 10 жилдээ хурдын зам хэрэгжихгүй гэж InfraNews судалгааны агентлагийн ерөнхий захирал Алексей Безбородов хэлж байна. Ямар ч төсөлд бааз суурь байдаг. Энэ төслийн бааз нь ирээдүйн зорчигчид бөгөөд тодорхой хэмжээний хүн тээхэд тооцоогоо гаргадаг. Шинэ замаар үйлчлүүлэх хангалттай тооны  хүмүүс байхгүй гэж үзэж байна. Хятадын  хүн ам их ч байнгын зорчигчдын урсгал Москва руу чиглэдэггүй гэнэ.

РЖД-ын хувьд Москвагаас Бээжин хүртэл хурдан зам барих ажлыг нарийвчлан   төлөвлөж амжаагүй байгаагаа хэлж байна. “Москвагаас Казань хүртэл 750 км-ын зам тавигдана. Тэр нь Екатеринбург хүртэл ирээдүйтэй байж болно” гэж РЖД-гийн дарга Владимир Якунин хэлсэн байв.  “Энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд ихээхэн хөрөнгө оруулалт хэрэгтэй. Мөн улсын оролцоо хэрэгтэй. Энэ утгаар манай улс,  Хятад хоёр хөрөнгө оруулалтаа тохиролцвол энэ жилдээ ч  бид төслийг боловсруулахад бэлэн байна. Улсын зүгээс энэ төсөлд 380 тэрбум доллар хэрэгтэй болно. Харин хятад түншүүдийн хөрөнгө оруулалтын хэмжээ одоогоор яригдаагүй” хэмээн Якунин  хэлжээ.

Өнөөдрийн хувьд дэлхийн хамгийн урт 2298 км-ийн хурдан төмөр зам нь Бээжин-Гуанжоугийнх  юм. Уг зам нь Бээжин, Чэнжоу, Ухань, Гуанжоу гэсэн дөрвөн хэсгээс бүрэлддэг. 300 км.цагийн хурдтай галт тэргээр найман цагт уг замыг туулна.

Хятадын хурдан төмөр замын сүлжээ нь Дундад улсын амбицитай, үнэтэй төсөл юм. Нийт зардал нь зарлагдаагүй ч Ухань-Гуанжоугийн чиглэлийн хэсгийн зардал нь 18,5 тэрбум доллар болсон гэж Хятадын хэвлэлээр бичсэн байгаа. Зээлийн санхүүжилт нь 4 их наяд юань хүрээд байгаа ажээ. Мөн энэ төслийг  хээл хахуулийн олон дуулиан дагалдсан юм. Төмөр замын сайд асан Лю Жизюнийг 64,6 сая юанийн авлига авсныг шүүх тогтоож түүнд цаазын ял сонсгосон байгаа. Саяхан Төмөр замын яамны тээврийн газрын тэргүүн асан Чан Шугуанд цаазын ялыг гүйцэтгэлийг нь хоёр жилээр хойшлуулан өгсөн байв. Тэр нөхөр 47 сая юанийн хахууль авсан байлаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2014-10-23 180.149.93.14

Улаанбаатараар дайрах хурдны ЗАМ гэсэн гарчиг тавьчихаад юу элийрээд байгаа юм бэ?

Avatar

Зочин 2014-10-23 112.72.13.141

orosiin darga nariin yarij bgaa yumnuud manai hedees dor sonsogdoh yum daa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж