“Азийн наадмын шилдэг 100 агшин” үзэсгэлэн нээлтээ хийнэ | News.MN

“Азийн наадмын шилдэг 100 агшин” үзэсгэлэн нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2014.10.23-нд нийтлэгдсэн

“Азийн наадмын шилдэг 100 агшин” үзэсгэлэн нээлтээ хийнэ

БНСУ-ын Инчён хотод болсон Азийн зуны спортын XVII наадмыг Монголын спортын сэтгүүлчдийн холбооноос 22 хүний бүрэлдэхүүнтэй баг сурвалжилсан билээ. Тэдгээрийн дотор дөрвөн гэрэл зурагчин багтсан юм.

Тодруулбал, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гэрэл зурагчин Ч.Ганбат, Э.Магнайбаяр, “Өнөөдөр” сонины гэрэл зурагчин Э.Харцага, “Үндэсний шуудан” сонины сэтгүүлч Б.Мөнхзул нар Азийн наадмын эргэн тойронд болон ялалт, ялагдлын торгон агшинг гэрэл зургийн хальснаа буулгасан юм. Тэгвэл дээрх гэрэл зурагчид Азийн наадамд хэрхэн ажилласнаа тайлагнаж, өөрсдийн санаачилгаар “Азийн наадмын шилдэг 100 агшин” нэртэй үзэсгэлэнгээ спорт сонирхогчдод хүргэх гэж байна.

Уг үзэсгэлэн ирэх даваа гаригт буюу аравдугаар сарын 27-ны 12.00 цагт “Blue Moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийх бөгөөд тав хоног үргэлжилнэ.

Спортод дуртай ард түмэн, их спортод сэтгэл зүрхээ өгсөн зүтгэлтнүүд, тамирчин, дасгалжуулагчид та бүхнийг “Азийн наадмын шилдэг 100 агшин” үзэсгэлэнг сонирхохыг уръя.

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2014-10-23 150.129.143.137

BlueMon bhaa kk

Avatar

Хаяг 2014-10-23 202.70.42.102

МУИС-ийн 2-ын урд талд.

Avatar

Зочин 2014-10-23 202.21.106.156

юу ч ойлгосонгүй найруулгын алдаа

Avatar

Зочин 2014-10-23 112.72.9.22

Blue Moon гэж хаана байдагийн

Avatar

Зочин 2014-10-23 202.21.113.140

blue mon

Avatar

Зочин 2014-10-23 202.21.106.156

LOL

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж